Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай УИХ-ын тогтоолыг танилцууллаа
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ
ЗГ: Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна
Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
Концессын жагсаалтад нэмэлт, өөрчлөлт орууллаа
Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолоор баталсан “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-д нэмэлт, өөрчлөлт орууллаа. Төвийн болон өмнөд бүсийн стратегийн ач холбогдол бүхий орд газруудыг нийгэм, эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай суурь дэд бүтцийг бий болгох, цахилгаан эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах үүднээс өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцуудыг барих гурван төслийг жагсаалтад шинээр нэмлээ.

Багануур-Чойр 178 км өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын станц, дэд станц барих төслийг барих-шилжүүлэх, Багануур-Улаанбаатар 157 км өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын төслийг зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх, Улаанбаатар-Мандалговь 330 кВ-ын габириттай цахилгаан дамжуулах цагаарын шугам, хоёр дэд станцын төслийг зураг төсөл боловсруулах-барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлнэ.
Мөн жагсаалтад дурдсан Алтанбулаг сумыг цэвэр усны эх үүсвэртэй холбох төсөл, Аглаг бүтээлийн хийд хүртэлх 7 км авто зам барих ажлын төслийг концессын шууд гэрээ байгуулан хэрэгжүүлэх боломжтой гэж үзлээ. Амарбаясгалант хийд чиглэлийн 63 км хатуу хучилттай авто зам, Хөвсгөл аймгийн Галт сумын Идэрийн голын хөвдөг гүүр, Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгон дахь гүүрийн барилгын ажлын төслүүд нь зураг төсөл хийгдээгүй байгаа учраас төслийг хэрэгжүүлэх концессын төрөлд “зураг төсөл боловсруулах” гэж нэмэхээр шийдвэрлэлээ.

0 Сэтгэгдэл