Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай УИХ-ын тогтоолыг танилцууллаа
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ
ЗГ: Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна
Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
АЗХ-ныхон фракцгүй намын төлөө уриалгыг санууллаа
Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбоо мэдэгдэл гаргав. Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулж, МАН-тай хамтарч Шийдлийн Засгийн газар байгуулсан нь анхнаасаа буруу шийдвэр байсныг дурдаад өнөөгийн улс төрийн нөхцөл байдалд үнэлэлт өгөх ёстой хэмээн үзжээ. Намынхаа удирдлагууд болон төрийн өндөр албан тушаалтнуудад хандаж саналаа уламжилж байгаа нь энэ аж. УИХ-д хамгийн олон суудал авсан АН-ын улс төрийн шийдвэр нь нийгэм, улс орны хөгжил дэвшилд шууд хамаатай учир аливаа эрсдэл, хүндрэл бэрхшээлийг тооцож үзэхийг санууллаа. Түүнээс гадна АЗХ-ны залуучууд анх фракцгүй АН-ыг уриалж байсан, цаашдаа ч дэмжихээ илэрхийлсэн байр суурь хэвээрээ. Гэтэл сүүлийн үед сайд нарын томилгоонд фракцуудын зарчим мөрдөгдөж буй. Ийм байдал нь АН ялагдах үндэс болж байсан удаатайг анхааруулав. Залуучууд бид тодорхой асуудалд үнэт зүйл, зарчим дээр эвлэлдэн нэгдэхийг дэмжинэ. Харин эрх мэдэл, хөрөнгө мөнгө, албан тушаалын төлөөх фракцын эсрэг “Фракцгүй Ардчилсан нам төлөө” уриалгаа баримталсаар байх болно гэж мэдэгдэлдээ дурджээ.
0 Сэтгэгдэл



















