Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай УИХ-ын тогтоолыг танилцууллаа
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ
ЗГ: Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна
Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
Ж.Батзандан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжинэ
Б.БИЛГҮҮН
УИХ-ын гишүүн Ж.Батзандан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Өршөөлийн хуульд тавьсан хоригийг хүлээж авна гэлээ. Тэрээр Өршөөлийн хууль батлагдахаас өөр аргагүй болсон нь “УИХ-ын гишүүн намынхаа, бүлгийн, хууль хяналтын барьцаанд байгаа. Барьцаалагдсан УИХ иймэрхүү л шийдвэр гаргадаг” гэж тайлбарласан юм.
Харин УИХ яагаад хууль хяналтын барьцаанд орчихсон бэ гэдгийг тэрээр гишүүдийн эрхэлдэг бизнестэй холбон тайлбарласан юм. Тухайлбал, тэрээр “Улс төр бизнес хоёр холилдоод 25 жил явсан. Энэ хугацаанд шударгаар бизнес хийж байсан улс төрийн хүрээнийхэн маш цөөхөн байдаг юм байна. Үүнээс гадна, жирийн нэг иргэнийг бизнесийн орлогынхоо татварыг өгөөгүй гээд барьж хориод ял өгөх боломж одоогийн хууль, эрхзүйн орчинд нээлттэй байгаа. Тиймээс томоохон бизнесмэнүүд хууль, хяналтын барьцаанд орчихоод байгаа юм. УИХ-д олон том бизнесмэнийг оруулж ирдэг. Бүр мөнгөтэй нь сонгогддог жишиг тогтчихлоо. Тэд бүгд хуулийнхны хяналтад байдаг” гэсэн юм. Мөн Өршөөлийн хуулийг хаалттай хэлэлцэх үеэр УИХ-ын зарим гишүүн “Бие биеэ хууль, цагдаагийн байгууллагаар хянадаг, шалгадаг, айлгаж дарамталдаг системээр хол явахгүй учраас цэгцлэх ёстой” гэсэн санал гаргасан байна. Мөн Ерөнхийлөгчийн хориг тавьсан хуулийн заалтаас хэд, хэдийг ил болголоо. Өөрөөр хэлбэл, хаалттай баталсан Өршөөлийн хуульд Эрүүгийн хуулийн Хорин наймдугаар бүлэг буюу Албан тушаалын гэмт хэрэг бүтнээрээ багтаж байгаа юм байна. Харин Ерөнхийлөгч Албан тушаалын гэмт хэргийн 10 заалтын долоод хориг тавьсан байна. Тухайлбал, өршөөлд хамрагдахаар заасан,
• 263 дугаар зүйл. Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах. Энэ зүйл ангиар 960 мянгаас 19.2 сая төгрөгөөр торгож, албан тушаалтанг гурван сараас таван жилийн хугацаанд хорих ялаар шийтгэдэг юм.
• 264 дүгээр зүйл. Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх. Энэ зүйл ангиар буруутгагдвал, 263 дугаар зүйлд заасантай адил хэмжээгээр шийтгүүлдэг.
• 268 дугаар зүйл. Хээл хахууль авах. Энэ зүйл ангиар буруутгагдсан бол мөнгөн торгуулийн хэмжээ харьцангуй өндөр болж, 9.7-48 сая төгрөгөөр торгож, таваас дээш 10 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байдаг юм.
• Харин 270 дугаар зүйл нь Хээл хахууль зуучлах гэмт хэргийг хэлдэг. Энэ тохиолдолд 9.7-28.8 сая төгрөгөөр торгож, таваас дээш 10 жил хүртэл хугацаагаар шийтгэдэг эдгээр зүйл заалтыг Өршөөлийн хуулийн 9.13-т буюу Өршөөлд хамруулахгүй байх заалтад нэмэхийг Ерөнхийлөгч хүссэн байна.
Мөн бусдын бие мах бодид хүнд гэмтэл санаатай учруулах хэргээр ял эдэлж байгаа иргэдийн ялаас хоёр жил хасахыг дэмжиж байгаа аж.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Өршөөлийн хуульд тавьсан хоригийг хүлээж авна гэлээ. Тэрээр Өршөөлийн хууль батлагдахаас өөр аргагүй болсон нь “УИХ-ын гишүүн намынхаа, бүлгийн, хууль хяналтын барьцаанд байгаа. Барьцаалагдсан УИХ иймэрхүү л шийдвэр гаргадаг” гэж тайлбарласан юм. Харин УИХ яагаад хууль хяналтын барьцаанд орчихсон бэ гэдгийг тэрээр гишүүдийн эрхэлдэг бизнестэй холбон тайлбарласан юм. Тухайлбал, тэрээр “Улс төр бизнес хоёр холилдоод 25 жил явсан. Энэ хугацаанд шударгаар бизнес хийж байсан улс төрийн хүрээнийхэн маш цөөхөн байдаг юм байна. Үүнээс гадна, жирийн нэг иргэнийг бизнесийн орлогынхоо татварыг өгөөгүй гээд барьж хориод ял өгөх боломж одоогийн хууль, эрхзүйн орчинд нээлттэй байгаа. Тиймээс томоохон бизнесмэнүүд хууль, хяналтын барьцаанд орчихоод байгаа юм. УИХ-д олон том бизнесмэнийг оруулж ирдэг. Бүр мөнгөтэй нь сонгогддог жишиг тогтчихлоо. Тэд бүгд хуулийнхны хяналтад байдаг” гэсэн юм. Мөн Өршөөлийн хуулийг хаалттай хэлэлцэх үеэр УИХ-ын зарим гишүүн “Бие биеэ хууль, цагдаагийн байгууллагаар хянадаг, шалгадаг, айлгаж дарамталдаг системээр хол явахгүй учраас цэгцлэх ёстой” гэсэн санал гаргасан байна. Мөн Ерөнхийлөгчийн хориг тавьсан хуулийн заалтаас хэд, хэдийг ил болголоо. Өөрөөр хэлбэл, хаалттай баталсан Өршөөлийн хуульд Эрүүгийн хуулийн Хорин наймдугаар бүлэг буюу Албан тушаалын гэмт хэрэг бүтнээрээ багтаж байгаа юм байна. Харин Ерөнхийлөгч Албан тушаалын гэмт хэргийн 10 заалтын долоод хориг тавьсан байна. Тухайлбал, өршөөлд хамрагдахаар заасан,

0 Сэтгэгдэл