Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай УИХ-ын тогтоолыг танилцууллаа
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ
ЗГ: Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна
Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
УИХ-ын дарга парламентын спикерүүдийн хуралд оролцож байна
УИХ-ын дарга З.Энхболд АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй Дэлхийн парламентын спикерүүдийн IV бага хуралд оролцож байна. Тус бага хурлаар “Дэлхийн парламентын спикерүүдийн III бага хурлын зөвлөмжийн хэрэгжилт”, “Жендэрийн эрх тэгш байдлын асуудлыг парламентын үйл ажиллагаанд тусгах тухай”, “Тогтвортой хөгжлийн шинэ зорилтуудыг тодорхойлж, хэрэгжүүлэхэд парламентын оролцоо” болон “Өнөөгийн парламентуудын өмнө тулгарч буй сорилтууд” илтгэлийг сонсоно. Харин УИХ-ын дарга З.Энхболд “Энх тайван, тогтвортой хөгжлийн төлөөх ардчиллыг хөгжүүлэх асуудал: Бидний хүсч буй ирээдүй” хэлэлцүүлэгт оролцохоос гадна IV бага хуралд үг хэлнэ. Энэ үеэрээ зарим орны парламентын тэргүүн нартай уулзахаар төлөвлөжээ.
“Парламентын хяналт: Сорилт, бэрхшээлүүд” сэдэвт Панел хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Су.Батболд, “Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн Кампалагийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаарх арга хэмжээ” болон “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх асуудал” сэдэвт Панел хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл нар тус тус оролцох аж. Дэлхийн парламентын спикерүүдийн IV бага хуралд 120 орны спикер оролцож байна.
УИХ-ын дарга З.Энхболд АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй Дэлхийн парламентын спикерүүдийн IV бага хуралд оролцож байна. Тус бага хурлаар “Дэлхийн парламентын спикерүүдийн III бага хурлын зөвлөмжийн хэрэгжилт”, “Жендэрийн эрх тэгш байдлын асуудлыг парламентын үйл ажиллагаанд тусгах тухай”, “Тогтвортой хөгжлийн шинэ зорилтуудыг тодорхойлж, хэрэгжүүлэхэд парламентын оролцоо” болон “Өнөөгийн парламентуудын өмнө тулгарч буй сорилтууд” илтгэлийг сонсоно. Харин УИХ-ын дарга З.Энхболд “Энх тайван, тогтвортой хөгжлийн төлөөх ардчиллыг хөгжүүлэх асуудал: Бидний хүсч буй ирээдүй” хэлэлцүүлэгт оролцохоос гадна IV бага хуралд үг хэлнэ. Энэ үеэрээ зарим орны парламентын тэргүүн нартай уулзахаар төлөвлөжээ.“Парламентын хяналт: Сорилт, бэрхшээлүүд” сэдэвт Панел хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Су.Батболд, “Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн Кампалагийн нэмэлт өөрчлөлтийн асуудлаарх арга хэмжээ” болон “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх асуудал” сэдэвт Панел хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл нар тус тус оролцох аж. Дэлхийн парламентын спикерүүдийн IV бага хуралд 120 орны спикер оролцож байна.
0 Сэтгэгдэл



















