Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай УИХ-ын тогтоолыг танилцууллаа
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ
ЗГ: Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна
Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
Дорнодын АН-ынхны ээлжит эсэргүүцэл Д.Цэрэнчимэгийг чиглэв
Засгийн газрын шийдвэрээр долоон дэд сайдыг чөлөөлсөн учир оронд нь өөр хүмүүс томилох асуудал хараахан шийдэгдээгүй байгаа. АН-ын дарга З.Энхболд Гүйцэтгэх зөвлөлдөө таван хүний нэр танилцуулснаас гурав нь тунаж үлдсэн. Хөвсгөл аймгийн АН-ын дарга Ч.Батцогт, Дорнод аймгийн АН-ын дарга Д.Цэрэнчимэг, Дархан-Уул аймгийн АН-ын дарга Н.Мөнхдаш нарыг дэд сайдад нэр дэвшүүлэхээр болсон аж. Гэтэл Дорнод аймгийн АН-ын дарга Д.Цэрэнчимэгийг эсэргүүцэгчид намынхаа удирдлагуудад хандсан байна.
Аймгийнхаа АН-ын даргаар сонгогдсоноос хойш дотроо зөрчилдөж, хагалан бутаргасан, 60 гаруй хүнийг хууль бусаар чөлөөлж, гишүүдийнхээ дунд үл ойлголцол үүсгэсэн. Ийм байдалтай хүнийг дэд сайдад нэр дэвшүүлж, улмаар томилуулах нь зохисгүй хэмээн тус аймгийн ИТХ дахь АН-ын бүлгийн гишүүд, сумдын ИТХ-ын төлөөлөгчид, аймгийн АН-ын хорооны гишүүд эсэргүүцжээ. Тэд сонордуулга бичиг УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нарт хүргүүлээд байна.
Сонирхолтой нь, Дорнод аймгийн АН-тай холбоотой маргааны хоёр тал болох Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, аймгийн АН-ын дарга Д.Цэрэнчимэг нар нэг салбарт хамтран ажиллаж ч магадгүй. Д.Цэрэнчимэг тэргүүтэй АН-ын 270 гишүүн 2012 оны арванхоёрдугаар сард УИХ-ын гишүүн Р.Бурмааг намынхаа эв нэгдлийг хагалан бутаргасан үйлдэл гаргасныг Хяналтын ерөнхий хороондоо хандаж байсан тогтоолыг нийтэлжээ. Гэтэл уг хүсэлтийг АН-ын цахим хуудаст нийтэлсэнд нэр төрд халдсан үйлдэл гэж үзэн УИХ-ын гишүүн Р.Бурмаа шүүхэд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард хандсан байна. Тэгэхдээ шүүхээс үүнийг хэрэгсэхгүй болгож намын дотоод дүрэм журмаар шийдэх асуудал гэж. Энэ мэтчлэн Дорнод аймгийн АН-ын маргаан 2012 оны сонгуулиас хойш намжаагүй байсаар. Үүн дээр дэд сайдад нэр дурдагдаж эхэлсэн Д.Цэрэнчимэг зарга хийж байсан ХХАА-н сайд Р.Бурмаатай хамтарч ажиллахаар яригдаж буй ч нэрмээс болж ч магадгүй. Тэр ч бүү хэл Д.Цэрэнчимэгийг эсэргүүцсэн АН-ынхан нь жагсаал цуглаандаа тулж ч байсан удаатай. Одоо хүртэл эсэргүүцэгчидтэй байгаа түүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэх хэсэг бүлэг байгаа аж.
Дотоод зөрчлөөсөө болоод намаасаа томилуулсан Засаг даргаа хүртэл татан унагааж байсан тус аймгийн АН-ын эцэс төгсгөлгүй тэмцэлд цэг тавихгүй бол энэ мэтчлэн эсэргүүцэгчдийн өргөдөл, цаас бичигт АН-ын удирдлагууд дарагдах нь. Гүйцэтгэх зөвлөлд оруулсан нэрс ч чамгүй шалгуур дамжих болчихлоо. Дархан-уул аймгийн АН-ын дарга Н.Мөнхдаштай холбоотой маргаан, будлиан ч хэвлэлээр цөөнгүй гарсан. Дэд сайдад нэр дэвшүүлэхээс урьтаж нэг нэгээр нь хэлэлцэх шаардлага гарахыг ч үгүйсгэхгүй байна.

0 Сэтгэгдэл