Улаанбаатар марафоны үеэр амрах зах, худалдааны төвүүд
ХХААХҮЯ:Энэтхэг улстай ЖДҮ, хоршооллыг хөгжүүлэх чиглэлээр хамтарна
УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
И.Сарангэрэл эмгэнэлийг бичсэн үү
Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн энэ сарын 28-нд Улаанбаатарт эхэлнэ
Марафон гүйлтэд оролцох хүмүүст өгөх зөвлөмж
ХГБХХЕГ: Хүүхдийн зуслангуудын ээлжийн хуваарь, бүртгэлийн мэдээлэл
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод
Скүтер, мопед, суррон, цахилгаан дугуйтай холбоотой 5431 зөрчлийг илрүүллээ
Ерөнхийлөгчийн өгсөн үүргийн дагуу “Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги”-ийг боловсруулж, батлуулах гэж байна
Банкууд зээлээ зогсоолоо
Hadgalamjiin munguudee avchihmaar ym bna ldaa
GADADIIN BANKUUD TA NARIIG HARIN JINHENE SHULNA DAA TENEGUUDEEE
arai dendvv yumaa yasan idej uuj hanadgvi shunaltai hulgaichuud we ard irged chine yaj amidarch bna ergej neg haraach maluiudaa
ene bol ardchilsan namiin shoy l bn dalimduulaad bankuud huugee usguh gej bgaa neg helber l bn ard tumen yaduurch tuldaa hurch bn uur yalgah gesen yum bol tur zasag
БАНКУУД НЬ МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ БИШ, МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ТӨЛӨӨ БИШ АЖИЛЛАДАГ НЬ БАТЛАГДЛАА. ЗӨВХӨН МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ, АШГИЙН ТӨЛӨӨ ГАДААД ЭЗДИЙНХЭЭ ТӨЛӨӨ АЖИЛЛАДАГ НЬ ТОДОРХОЙ ЮМ. ОРХОН БОЛ ГАДААД ЭЗДИЙН БУУНЫ НОХОЙ ЮМ.
Банкуудын эзэмшлийн УЦлаанбаатар болохоос сэргийлсэн ҮХЦед баөярлах ёстой. Банкууд одоо өндөр үнэ хэлээд барьцаалж газрыг чинь авна. дараа нь та үл маргалдах зарчимаар шууд дээрэмдэнэ
AH-iin eeljit shoy.
МАН заргалдсаар байгаад 8 хувийн ипотекийн зээлийг зогсоож ард түмнийг хороллоодоо
Муу банкууд хэдий болтол иргэдийг шулах гэсэн юм. Эд нарыг царай алдаж явах цаг өнгөрсөн.Гадаадын том банкуудыг монголд оруулаачээ.
Б.ШИРНЭН
Хэдийгээр МАН-ынхан арилжааны банкуудын олгож байгаа найман хувийн хүүтэй зээлд ямар нэг өөрчлөлт орохгүй гэж байгаа ч өчигдөр Цэцийн шийдвэртэй холбогдуулан Монголын банкуудын холбоо хуралджээ.

Ингээд “орон сууцны найман хувийн зээл хэрэгжих хууль эрхзүйн орчингүй болж байгаа тул иргэдийг болон банкуудыг эрсдэлд оруулахгүйн тулд орон сууцны найман хувийн зээлийг ҮХЦ-ийн шийдвэрээс үүдэн зогсоож байна” гэж Монголын банкуудын холбооны дарга О.Орхон хэлжээ. Гэхдээ зээлтэй иргэдийн хувьд гэрээ нэгэнт байгуулагдсан учир өмнөх хуулийн дагуу өөрчлөгдөхгүй юм байна. Өөрөөр хэлбэл, зээлийн төлөлт, гэрээнд ямар нэг өөрчлөлт орохгүй аж. Харин ипотекийн зээлд хамрагдахаар хүлээгдэж буй иргэдэд Цэцийн шийдвэр нөлөөлнө гэж Монголын Банкуудын холбоо үзжээ. Энэ асуудлаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалтай холбогдоход “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим хэсгийг Үндсэн хууль зөрчсөн гэх шийдвэр гарлаа. Ингэснээр арилжааны банкууд зээлийн гэрээнд ашигладаг тус хуулийн зарим хэсгийг ашиглах боломжгүй болж байгаа. Тиймээс банкууд хувийн, ашгийн байгууллага гэдэг утгаараа зээлээ зогсоож байгаа байх. Хэдий тийм ч Цэцийн дээрх дүгнэлтийг УИХ хүлээж авахгүй байх гэж бодож байна. Учир нь, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хууль хэрэгжээд олон жил болж байна. Үүнээс илүүтэй иргэдийн, энэ нийгмийн хүсэлт, захиалга гэж нэг том зүйл байгааг мартаж болохгүй. Асуудал сайнаар шийдэгдэх байх аа” гэв.
Дашрамд дурдахад, энэ сарын 4-ний байдлаар ипотекийн зээл авсан зээлдэгчдээс 837.8 тэрбум төгрөгийн зээлийг найман хувийн зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлсэн байна. Мөн иргэдээс 2.2 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл банкуудад ирснээс 41 мянга гаруй иргэнд 2.2 их наяд төгрөгийн орон сууцны зээл шинээр олгохоор шийдвэрлэжээ.

0 Сэтгэгдэл
2015.12.12
2015.12.12
2015.12.11
2015.12.11
2015.12.11
2015.12.11
2015.12.11
2015.12.11
2015.12.11