Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай УИХ-ын тогтоолыг танилцууллаа
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ
ЗГ: Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна
Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ ЯПОНЫ “ЁС ЗҮЙН НИЙГЭМЛЭГ”-ИЙН ТЭРГҮҮН, ХАТАГТАЙ Н.ИТОГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн, хатагтай Наоко Итог хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн, хатагтай Н.Итотой уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлээд Монгол, Японы харилцаа Стратегийн түншлэлийн зарчимд тулгуурлан эрчимтэй хөгжиж, хамтын ажиллагаа улам гүнзгийрч, хоёр талын төдийгүй бүс нутаг, олон улсын тавцанд идэвхтэй хамтран ажиллаж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа тэмдэглэв.
Мөн хатагтай Н.Ито Монгол, Японы харилцаанд онцгой хувь нэмэр оруулж байгааг дурдсан юм. Монголд Хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд “Монгол-Японы сургалтын эмнэлгийг барьж, байгуулах төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлэхэд онцгой анхаарч өгсөнд нь хатагтай Н.Итод талархал илэрхийллээ.
“Монгол-Японы сургалтын эмнэлгийг барьж байгуулах төсөл”-ийн ноот бичигт хоёр тал 2015 оны 5 дугаар сард гарын үсэг зурсан бөгөөд төслийн хэмжээ нийт 7 тэрбум 985 сая иен юм. Уг эмнэлгийг 2017 оны сүүлээр ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм байна. Хатагтай Н.Ито уулзалтын үеэр барилгын ажил эхлээд амжилттай явж байгаад баяртай байгаагаа илэрхийлсэн юм.
Мөн энэ оны 6 дугаар сард Дадлагажигч ажилтан илгээх тухай Монгол Улсын Хөдөлмөрийн яам, Япон Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хооронд санамж бичиг зурагдсан талаар дурдаж, энэ ажлыг хэрэгжүүлэхэд дэмжлэг хүсч буйгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэллээ. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хүчин төгөлдөр болж, ЭЗТХ-ийн Хамтарсан хороо анхдугаар хурлаа зохион байгуулсныг мөн дурдаж, ЭЗТХ байгуулагдсанаар хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалт тууштай өснө гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлэв.
Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хатагтай Н.Итод ажлын амжилт, сайн сайхныг хүсэн ерөөв.

0 Сэтгэгдэл