Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай УИХ-ын тогтоолыг танилцууллаа
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ
ЗГ: Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна
Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
Аймгийн Засаг дарга нартай хариуцлагын гэрээ байгууллаа

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр аймаг, нийслэлийн Засаг дарга нартай хариуцлагын гэрээ байгуулж батламжид гарын үсэг зурлаа. Батламжид дараах зарчмуудыг тусгажээ. Үүнд:
1. Засаг төрийн төлөөлөгчийн хувьд хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхдээ төрийн хууль ёсыг чандлан сахиж, Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг удирдлага болгон ажиллана.
2. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг аймагтаа бүрэн хэрэгжүүлж ажиллана.
3. Нутгийн захиргааны байгууллагын цомхон чадварлаг, мэдлэг боловсролтой, туршлагатай, мэргэшсэн албан хаагчдаар бэхжүүлэн, аймагтаа төсвийн хэмнэлтийн бодлогыг тууштай хэрэгжүүлж, төрийн үйлчилгээг хүнд суртал, чирэгдлээс ангид байлган иргэдэд нээлттэй, ил тод, шударгаар үйлчилнэ.
4. Аймгийн эдийн засаг, санхүүгийн чадавхийг байнга сайжруулж, төсвийн сахилгыг чанд сахиж, хээл хахууль, авлигын эсрэг тууштай тэмцэнэ.
5. Аймгийн эдийн засгийн өсөлтийг хангахын зэрэгцээ, соёл, боловсрол, эрүүл мэндийн зэрэг нийгмийн салбарын хөгжлийг жигд хангах арга хэмжээг дэс дараатай хэрэгжүүлэн ажилгүйдэл, ядуурлын түвшинг бодитой бууруулж ажиллана.
6.Аймгийн хэмжээнд сахилга, хариуцлагыг эрс сайжруулан нутаг дэвсгэрийн байгууллага, сум, багт тогтмол ажиллаж, гадаад улсад албан томилолтоор ажиллах тухай бүр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт мэдэгдэж, томилолтын удирдамжийг батлуулж байна.
7. Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэлгэн зарцуулсан, хууль зөрчиж албан тушаалаа хувийн зорилгодоо ашигласан, авлига, хээл хахууль авсан, ёс суртахууны доголдол гаргасан, архидан согтуурсан зэрэг тохиолдолд зохих хууль тогтоомжийн дагуу шийтгэл, хариуцлага хүлээнэ.
8. Энэхүү батламжаар хүлээсэн үүргийн биелэлтийг жил тутам Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт тайлагнана гэжээ.

0 Сэтгэгдэл