Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай УИХ-ын тогтоолыг танилцууллаа
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ
ЗГ: Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна
Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
Шадар сайд У.Хүрэлсүх НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биата Транкмантай уулзлаа

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биата Транкман, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин зохицуулагчийн орлогч Даниела Гаспарикова нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Шадар сайд У.Хүрэлсүх Монгол Улсын нийгэм, эдийн засгийн зорилтыг тууштай дэмжиж, туслалцаа дэмжлэг үзүүлэн хамтарч ажилладагт НҮБ болоод түүний харъяа байгууллагуудад талархаж байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн сайн засаглалыг хөгжүүлэх, ядуурлыг бууруулах, байгаль орчныг хамгаалж, тогтвортой хөгжлийг дэмжих, хөгжлийн төлөвлөлтийг бий болгох зорилтыг амжилттай хэрэгжүүлэхэд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хувь нэмэр их байгааг онцоллоо.
НҮБ-ын гишүүн орнуудын баталсан “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар тууштай дэмжин ажиллаж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулж байгаа энэ үед эдгээр зорилтыг уялдуулж, хэрэгжилтийг хангахад анхаарахаа Шадар сайд У.Хүрэлсүх тэмдэглэлээ. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биата Транкман У.Хүрэлсүхийг Шадар сайдаар дахин томилогдсонд баяр хүргээд тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд туслалцаа дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Мөн Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2015, 2016 онд Онцгой байдлын ерөнхий газартай НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтарч ажиллаж, тодорхой үр дүнд хүрсэн. Энэ чиглэлд цаашдаа ч хамтарч ажиллах боломжтойг хэлэв. НҮБ-ын зүгээс олон улсын туршлага, мэдлэгийг Монгол Улсад нэвтрүүлэх, нутагшуулахад хамтарч ажиллахад таатай байх болно гэдгийг суурин төлөөлөгч Биата Транкман онцоллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
gana
ene muu nohoi kom-st yed baisan bol olon huniig helmegduuleh ulaan kom-st soliotoi hog do,muu buhniig AN ruu chihne bur neg m*****
2016.08.27