Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай УИХ-ын тогтоолыг танилцууллаа
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ
ЗГ: Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна
Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
Ж.Эрдэнэбат: Засгийн газар хөтөлбөрөө иргэд, хувийн хэвшлийн оролцоотой хэрэгжүүлнэ

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж баталлаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 62,9 хувийн дэмжлэгээр Засгийн газрын дөрвөн жилийн ажлын төлөвлөгөө батлагдсан юм. Үүний дараа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хөтөлбөрийг цаг алдалгүй шуурхай баталж өгсөн УИХ-д талархал илэрхийлээд эдийн засгийг тогтворжуулж, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ. Тэрээр “Монгол Улсын Засгийн газрын хувьд ирэх дөрвөн жилд улс орныхоо нийгэм, эдийн засаг, засаглал, байгаль орчин болон хүний хөгжлийн чиглэлээр хэрэгжүүлэх бодлогын зорилтууд тодорхой боллоо.
Монгол Улстай хамтран ажиллаж байгаа Олон улсын байгууллагууд, түншлэгчид, Монгол улсад хөрөнгө оруулан ажиллаж байгаа хөрөнгө оруулагчид болон Монгол Улсын бизнесийн орчныг сонирхон ажиглаж байгаа шинэ хөрөнгө оруулагчид, банк санхүүгийн байгууллагын хувьд Засгийн газраас хэрэгжүүлэх бодлогын зорилт нэн тодорхой байх нь чухал юм.
Иймээс бид бодлого зорилтоо гадаад түншүүд, хөрөнгө оруулагчид, гадаад зах зээлд байгаа Монгол Улсын Засгийн газар, Хөгжлийн банкны үнэт цаасыг худалдан авсан байгууллагууд, худалдан авагчдад эдгээр мэдээллийг шуурхай хүргэх, сурталчлах арга хэмжээг авахаар төлөвлөсөн” гэв. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд эдийн засгаа нэн даруй сэргээж авахаар ажиллахаа мэдэгдэж, тэр хэмжээгээр бэрхшээл учирч буйг ч мөн дурдсан. Засгийн газар гэлтгүй иргэд, аж ахуйн нэгжүүдийн оролцоо чухал, хамтран ажллах хэрэгтэйг гүйцэтгэх засаглалын тэргүүн давтан өгүүлсэн юм.

0 Сэтгэгдэл