Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганыг зорино
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 9 дүгээр сарын 19-24-ний өдрүүдэд Нью-Йорк хотноо болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлнэ.

Мөн 2015 онд НҮБ-ын Дээд хэмжээний уулзалтаас баталсан тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлээрх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлтад хувь нэмрээ оруулж, үүрэг амлалтаа биелүүлэхээ нотлохын зэрэгцээ “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, үндэсний хөгжлийн зорилтуудаа дэлгэрэнгүй танилцуулах юм.
Мөн НҮБ-ын ЕНБД-аас санаачилсан Өндөр түвшний арга хэмжээнд оролцож, Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх “Парисын хэлэлцээр”-ийг соёрхон баталсныг мэдээлж, уг гэрээг нэн даруй хүчин төгөлдөр болгох, дэлхийн дулаарлыг бууруулах үүрэг амлалтаа хэрэгжүүлэхийн төлөө байгааг нотолж, энэ чиглэлээрх олон улсын хамтын хүчин чармайлт нэн чухал болохыг онцолно. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын ЕНБД, зарим улсын төр, засгийн тэргүүнтэй хоёр талын уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцахаар төлөвлөж байгаа аж.
Түүнчлэн Ерөнхийлөгч Филадельфи хотын дарга Ж.Кеннитэй уулзаж ярилцана. Айлчлалын хүрээнд Пенсильванийн Их сургуулийн багш, оюутан, эрдэмтан судлаачид Монголын тухай, Монголын соёлын өвийн тухай лекц уншина.

0 Сэтгэгдэл