Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай УИХ-ын тогтоолыг танилцууллаа
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ
ЗГ: Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна
Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
БНСУ-ын Гванжу хотын даргыг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр БНСУ-ын Гванжу хотын дарга Юн Жанг Хюүн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд БНСУ-ын Гванжу хотын дарга Юн Жанг Хюүнтэй уулзсандаа баяртай байгаагаа хэлээд Гванжу болон Улаанбаатар хотын харилцааг хөгжүүлэх чухал айлчлал хийж байгаад талархал илэрхийлэв.
Мөн тэрбээр “Хоёр улсын харилцаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж төр засгийн байгууллага хооронд төдийгүй худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол зэрэг өргөн цар хүрээнд өргөжиж байгаад сэтгэл хангалуун байдаг. Манай хоёр орны төр засгийн удирлагуудын өндөр дээд хэмжээний харилцан айлчлал тогтмолжиж байна. Сар гаруйн өмнө БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ манай улсад албан ёсны айлчлал хийсэн. Энэ үеэр бид хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар харилцан санал солилцсон. Манай хоёр хотын хамтын ажиллагаа эхэлж байгаад баяртай байна. Одоогоос 17 жилийн өмнө Улаанбаатар хотын Засаг даргаар ажиллаж байх үедээ Сөүл, Улаанбаатар хотуудыг ах дүүгийн харилцаатай болгож байсан” хэмээгээд зөвхөн төр засгийн төдийгүй орон нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал болохыг цохон тэмдэглэв.
БНСУ-ын Гванжу хотын дарга Юн Жанг Хюүн УИХ-ын даргыг цаг гарган хүлээн авч уулзаж буйд нь талархал илэрхийлээд Улаанбаатар хоттой эрүүл мэнд, боловсролын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа сонордуулсан юм.
Түүнчлэн тус хотын Чоннам, Чосан их сургуулиудын эмч нар Монголын эрүүл мэндийн байгууллагуудтай зүрх судас, эмэгтэйчүүдийн мэс заслын чиглэлээр хамтран ажиллахаар болсон байна.
БНСУ-ын Гванжу хот нь 1.5 сая хүн амтай, тус улсын соёл, спортын томоохон төвд тооцогддог байна. Тиймээс энэ чиглэлд хоёр хотын хамтын ажиллагааг эхлүүлэх боломжийн талаар талууд уулзалтын үеэр ярилцлаа гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
ЗӨВ ШҮҮ

0 Сэтгэгдэл
2016.09.23