Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
Ж.Батзандан: Хяналтын камерыг сонгогчдын нүүр рүү харуулах саналтай байгаа
ЗӨВ ШҮҮ
УИХ, НИТХ-ын сонгуулийн үеэр “царцааны нүүдэл”, хурууны хээ уншуулалгүй санал өгүүлсэн зэрэг олон зөрчил гарсан тухай намууд мэдэгдэж байсан. Тиймээс энэ удаагийн Орон нутгийн сонгуулиар энэ төрлийн зөрчил, маргаан гаргуулахгүйн тулд сонгогчдын УИХ дахь АН-ын бүлгийн дэргэд ажлын хэсэг байгуулаад байгаа юм. Тэд хуулийн баг гарган хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөөхөөс гадна гомдол гаргах чиг үүрэгтэй ажиллаж байна. Энэ асуудлаар ажлын хэсгийн гишүүн, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нартай уулзаж, зарим зүйлийг тодрууллаа.

-Ажлын хэсэгт ямар гишүүд багтаж байгаа вэ. Өнөөдрийн байдлаар хэр их гомдол ирсэн бэ?
-АН-ын бүлгээс УИХ-ын сонгуулийн үед сонгогчдын бүртгэлтэй холбоотой будлиан, хуулийн зөрчил гарсан учраас үүнийг арилгуулах болон Орон нутгийн сонгуулийн үед эдгээр зөрчлийг дахин давтан гаргуулахгүйн тулд хяналт тавих, хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Д.Мурат, Б.Пүрэвдорж болон миний бие багтаж байгаа. Харин АН-ыг төлөөлж С.Төмөрхүү ажлын хэсгийг ахалж байгаа. Өнөөдрийн байдлаар зургаан бүлэг зөрчлийн асуудлыг арилгуулахаар Сонгуулийн Ерөнхий хороо болон Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлсэн.
-Тухайлбал, ямар асуудлууд багтаж байгаа вэ?
-Нэгдүгээрт, нэр дэвшигчдийг бүртгэхгүй байгаа. Улаанбаатар хотын есөн дүүргийн долоод нь нэр дэвшигчийг бүртгэхгүй байна гэх гомдол ирсэн. Мөн 10 гаруй аймагт ажиллаж байгаа Сонгуулийн тойргийн хороо нэр дэвшигчдийг бүртгээгүй асуудал байна. Ялангуяа, АН, МАХН болон бие даан нэр дэвшигчдийг бас МАН-ын багагүй гишүүдийг бүртгээгүй гэсэн гомдол бий. Тиймээс яагаад бүртгэхгүй байгаа вэ, бүртгүүлэх талаар ямар арга хэмжээ авч байгаа вэ, гэдгийг тодруулахаар ажиллаж байна. Мөн нэр дэвшигчдийг улс төрийн шалтгаанаар бүртгэхгүй байгаа юм биш биз гэсэн хардлага АН-ын бүлэгт байгаа. Тиймээс энэ асуудлаар Сонгуулийн Ерөнхий хороотой бүлгийн гишүүд уулзсан.
Мөн УИХ-ын сонгуулиас хоёр хоногийн өмнө Улсын бүртгэл, статистикийн Ерөнхий газрын дарга С.Мэндсайхан аймаг дүүргийн Сонгуулийн хороонд 81/96 дугаартай бичиг явуулсан байдаг. Энэ тоотын дагуу УИХ-ын сонгуулиар 73 мянган иргэн хурууны хээгээ таниулахгүйгээр, зөвхөн иргэний үнэмлэхээр санал өгсөн талаар хэвлэлд ярилцлага өгсөн байдаг. АН 73 мянган иргэн хурууны хээгээ таниулахгүйгээр санал өгсөн нь сонгох, сонгогдох болон Сонгуулийн тухай хуулийг зөрчиж байна гэж үзэж байгаа. Сонгуулийн тухай хуульд хурууны хээгээр санал өгөх тухай олон заалт байгаа. Жишээ нь, саналын хуудас олгохдоо “...улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын итгэмжлэгдсэн ажилтанд гарын хурууны хээг шалгуулах ба тухайн ажилтан нь иргэний бүртгэлийн мэдээллийн улсын сан дахь сонгогчийн бүртгэл, түүнчлэн тухайн хэсэг дэх сонгогчдын нэрийн жагсаалтын цахим хувилбартай тулган үзэж, зөрчилгүй бол сонгогчийн бүртгэлийн хуудас олгоно” гэж бий. Тиймээс энэ асуудлыг дахин давтуулахгүй байх асуудлаар Сонгуулийн Ерөнхий хороонд, С.Мэндсайхан даргын 81/96 тоотыг хүчингүй болгох асуудлаар бүртгэлийн газарт хандсан.
-“Царцааны нүүдэл” гэж нэрлэгдсэн шилжилт хөдөлгөөн, нэг тоотод олон хүн оршин суудаг зэрэг асуудал өмнөх сонгуулиар гарсан. Орон нутгийн сонгууль эхлээгүй байхад ч энэ асуудал яригдаад эхэлсэн байна.
-Тийм. Тухайн орон нутагт бүртгэлгүй иргэдийг санал хураалтад оруулахгүй байхыг шаардаж байгаа. Мөн хугацаат цэргийн алба хаагчдийг зохион байгуулалттайгаар санал өгүүлэх хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох шаардлага хүргүүлсэн. Мөн санал авах байрны хяналтын камерыг иргэдийн нүүр рүү харуулж байрлуулах, бичлэгийг маргаан гарсан тохиолдолд үзэж, хэн хэдэн удаа санал өгсөн бэ, гэдгийг шалган шийдвэрлэх боломжтой гэж АН-ын бүлгээс байгуулагдсан ажлын хэсэг үзээд холбогдох газар нь санал хүргүүлсэн.

0 Сэтгэгдэл
2016.10.13