Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
Онигоо: Сонгуулийн өмнөх өдөр тамд ямар байдаг вэ
УИХ-д нэр дэвшсэн нэгэн улстөрч сонгуулийн өмнөхөн авто машины осолд ороод чадхийчихэж. Түүнийг нөгөө ертөнцөд эрлэгийн элч угтаж авч гэнэ. Эрлэг “Манайд ийм өндөр албаны хүн ирэх нь ховор. Тэгээд ч таны юу хүсч байгааг бид мэдэхгүй” гэхэд улстөрч,
-Зүгээр, зүгээр л оръё гэжээ.
-Таныг хүлээн авч байгаадаа баяртай байна.
Тэгэхээр манай дүрэм ёсоор та нэг өдөр диваажинд, нэг өдөр тамд байх болно. Тэгээд алинд нь мөнхөд үлдэхээ сонгоорой гэв.
-За за зүгээр, би диваажинд л очьё гэхэд
-Уучлаарай, манайх дүрмээ баримталдаг юм.
Ингээд улстөрч дүрмийг нь дагаж эхлээд тамд нэг хонохоор шийджээ.
Эрлэг түүнийг дагуулан цахилгаан шатаар явж бүүр доошоо оржээ.
Тэгтэл тэнд нь гольфийн ногоон талбай цэлийж, клубын цагаан байшин харагдана гэнэ.. Түүний амьд ахуйн зарим танил нь тоглоод л хөгжилдөж, бүжиглэж, наадсаар цаг хугацаа хэрхэн өнгөрөхийг мэдсэнгүй. Тэдний дунд чөтгөрүүд ч байх юм гэнэ. Ямар ч муу зүйл болсонгүй. Ингээд нэг хоног нь дуусч бас л цахилгаан шатанд суугаад дээш өгсч.
Эрлэг: За одоо диваажинд нэг хононо доо гээд цахилгаан шатанд суулган дээшээ явжээ.
Тэгтэл тэнд нь баахан хүн дуулалдаад л, үүлнээс үүл рүү нисээд, зөөлөн бүлээн бороо шиврээд л.....Энд тэндгүй хөгжим, босоо ятга уянгалаад......Улстөрч ч цаг хэрхэн өнгөрснийг мэдсэнгүй.
Тэгтэл Эрлэгийн элч ирээд хугацаа дууслаа гэх юм гэнэ.
Тэрээр:
-За та тамд нэг хонолоо, диваажинд ч нэг хонолоо. Одоо цаашид хаана нь мөнхөд үлдэхээ сонго доо.
Улстөрч нэг их удаан бодсонгүй.
-Диваажин ч гайхалтай сайхан юм аа. Гэхдээ би тамд нь очьё доо, тэнд үлдье гэв.
Ингээд л урьд нь явснаараа хамгийн доод давхраад буугаад хаалга онгойлготол чөтгөр угтаад авч. Гэтэл ямар ч ургамалгүй, элдэв хог новшоор дүүрсэн цулгай цөлд өчигдрийн найзууд нь навсархай хувцастай, хогийн хар уут барьчихсан улаан гараараа хог түүж явах юм гэнэ. Ядаж байхад нар шарж байгаа гэж жигтэйхэн, халуун цөм л гэсэн үг.
Улстөрч гайхаад:
-Ойлгосонгүй. Өчигдөр чинь энд хүмүүс гольф тоглоод л, бид клубт сайхан хүүхнүүдтэй суугаад, тарган мах, пицца идэж, оргилуун дарс уугаад, бүжиглэж хөгжилдөж бас мөрийтэй тоглож байсан биз дээ. Тэр бүхэн хаачив аа..... гэхэд
Эрлэгийн элч инээмсэглэн:
Үгүй яахав өчигдөр чинь сонгуулийн өмнөх кампани үргэлжилж байсан шүү дээ. Өнөөдөр бол санал хураагаад дуусчихсан шүү дээ гэжээ.
yag unendee
УИХ-д нэр дэвшсэн нэгэн улстөрч сонгуулийн өмнөхөн авто машины осолд ороод чадхийчихэж. Түүнийг нөгөө ертөнцөд эрлэгийн элч угтаж авч гэнэ. Эрлэг “Манайд ийм өндөр албаны хүн ирэх нь ховор. Тэгээд ч таны юу хүсч байгааг бид мэдэхгүй” гэхэд улстөрч,-Зүгээр, зүгээр л оръё гэжээ.
-Таныг хүлээн авч байгаадаа баяртай байна.
Тэгэхээр манай дүрэм ёсоор та нэг өдөр диваажинд, нэг өдөр тамд байх болно. Тэгээд алинд нь мөнхөд үлдэхээ сонгоорой гэв.
-За за зүгээр, би диваажинд л очьё гэхэд
-Уучлаарай, манайх дүрмээ баримталдаг юм.
Ингээд улстөрч дүрмийг нь дагаж эхлээд тамд нэг хонохоор шийджээ.
Эрлэг түүнийг дагуулан цахилгаан шатаар явж бүүр доошоо оржээ.
Тэгтэл тэнд нь гольфийн ногоон талбай цэлийж, клубын цагаан байшин харагдана гэнэ.. Түүний амьд ахуйн зарим танил нь тоглоод л хөгжилдөж, бүжиглэж, наадсаар цаг хугацаа хэрхэн өнгөрөхийг мэдсэнгүй. Тэдний дунд чөтгөрүүд ч байх юм гэнэ. Ямар ч муу зүйл болсонгүй. Ингээд нэг хоног нь дуусч бас л цахилгаан шатанд суугаад дээш өгсч.
Эрлэг: За одоо диваажинд нэг хононо доо гээд цахилгаан шатанд суулган дээшээ явжээ.
Тэгтэл тэнд нь баахан хүн дуулалдаад л, үүлнээс үүл рүү нисээд, зөөлөн бүлээн бороо шиврээд л.....Энд тэндгүй хөгжим, босоо ятга уянгалаад......Улстөрч ч цаг хэрхэн өнгөрснийг мэдсэнгүй.
Тэгтэл Эрлэгийн элч ирээд хугацаа дууслаа гэх юм гэнэ.
Тэрээр:
-За та тамд нэг хонолоо, диваажинд ч нэг хонолоо. Одоо цаашид хаана нь мөнхөд үлдэхээ сонго доо.
Улстөрч нэг их удаан бодсонгүй.
-Диваажин ч гайхалтай сайхан юм аа. Гэхдээ би тамд нь очьё доо, тэнд үлдье гэв.
Ингээд л урьд нь явснаараа хамгийн доод давхраад буугаад хаалга онгойлготол чөтгөр угтаад авч. Гэтэл ямар ч ургамалгүй, элдэв хог новшоор дүүрсэн цулгай цөлд өчигдрийн найзууд нь навсархай хувцастай, хогийн хар уут барьчихсан улаан гараараа хог түүж явах юм гэнэ. Ядаж байхад нар шарж байгаа гэж жигтэйхэн, халуун цөм л гэсэн үг.
Улстөрч гайхаад:
-Ойлгосонгүй. Өчигдөр чинь энд хүмүүс гольф тоглоод л, бид клубт сайхан хүүхнүүдтэй суугаад, тарган мах, пицца идэж, оргилуун дарс уугаад, бүжиглэж хөгжилдөж бас мөрийтэй тоглож байсан биз дээ. Тэр бүхэн хаачив аа..... гэхэд
Эрлэгийн элч инээмсэглэн:
Үгүй яахав өчигдөр чинь сонгуулийн өмнөх кампани үргэлжилж байсан шүү дээ. Өнөөдөр бол санал хураагаад дуусчихсан шүү дээ гэжээ.
0 Сэтгэгдэл
2016.10.17



















