Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
Эрдэмтэд Чингис хааны гар бичмэл, захиасыг, олж тайллаа

ОХУ-ын Алтайн Бүгд найрамдах улсын А.В.Анохины нэрэмжит Үндэсний музейд хадгалагдаж байсан Чингис хааны гар бичмэлийг эрдэмтэд тайлж уншсан байна. “Оюуныг тайлагч түлхүүр “ нэртэй, хуучин монгол чигээр бичсэн энэ судар XIII-XIY  зуунд харьяалагддагийг эрдэмтэд өмнө нь тогтоожээ. Энэ бол шинжлэх ухаанд мэдэгдэж байгаа монгол хэлээр бичигдсэн хамгийн эртний гар бичмэл юм.

Уулын Алтайн музейн ажилтнуудын мэдээлснээр бол энэ гар бичмэл нь дээрх судрын нэг хэсэг, бусад нь устаж үгүй болсон гэнэ. Эрдэмтэд энэ гар бичмэл хуучин монгол бичгээр, захидлын хэлбэрээр бичигдсэн юм байна гэжээ.
Энд бичсэн зүйлсийг гурван хүн бичсэн бололтой. Нэг нь тун сайхан бичсэнээс үзэхэд үүнийг багш юм уу, бичээч хүн бичсэн байх гэж эрдэмтэд таамаглаж байна. Нөгөө хоёр нь шинэхэн бичээч байсан байж магадгүй. Бичвэрийг хулсан үзгээр юм уу, бийрээр бичсэн байна.

Чингис хааны энэ илгээлтийг германы их сургуулийн оюутан Херлен Больд ОХУ-ын ШУА-ийн Нийгмийн ухааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ирина Невскийн удирдлагаар диссертаци бичих үедээ тайлж уншсан байна.
Энд өгүүлсэн Чингисийн захиас сургааль амнаас ам дамжсаар ихэд өөрчлөгдсөн нь харагдаж байна.

Эрдэмтдийн тайлснаар энд:

-    Нууцаа дэлгэдэггүй хүнд хэзээ  ч бүү итгэ
-    Муу хүний үгэнд бүү итгэ
-    -Хэтэрхий ноцтой эмэгтэйн үгэнд бүү итгэ
-    Хүүдээ хэлэх үгийг болооор бүү дамжуул
-    Атаач, тэрслүү хүнтэй бүү зөвлөлд
-    Олны итгэлийг бүү алд
-    Сайн үйлст бүү садаа бол
-    Өөрийн тань төлөөх сайн үйлсийг үхтлээ бүү март

гэх зэргээр бичсэн байна гэнэ. Хэвлэлийн мэдээнд эхлээд Чингис хааны гар бичмэл гэсэн ч төгсгөлд нь "Мэдээж эдгээр сургаалийг их эзэн Чингис хааны хэлснийг сонсон тойрон хүрээлэгчид нь цаасан дэээр буулгасан байж таарна" гэж эрдэмтэд үзэж байна хэмээн alt.kp.ru сайтад бичсэн байна.
0 Сэтгэгдэл
За за их хаан маань тэгээд 13-14-р зуунд амьдарч байсан болох гээд байна уу??? Наад бичсэн юмаа пахиад сайн уншаад үздээ
Хамгийн их уншсан