Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
10 хууль, гурван тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажилллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүдийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай, Прокурорын байгууллагын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай, Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Хууль болон тогтоолын төслүүдтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Х.Баделхан гишүүн асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. Тэрбээр прокурорын байгууллагын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөл батлагдвал прокуроруудын одоо авч байгаа цалин нь хэдэн хувиар нэмэгдэхийг тодруулсан юм. Ажлын хэсгээс прокурорууд шүүгчдээс гурав дахин бага цалин авдаг байсан бол УИХ-ын шинэчилсэн тогтоолоор шат, шатны шүүхийн цалингийнхны 65 хувьд хүрсэн гэж хариулсан юм.
Дараа нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүний албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн талаархи зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явууллаа. Энэ нь Үндсэн хуулийн цэцийн гишүүнд УИХ-ын 2001 оны 74 дүгээр тогтоолын дагуу төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг түүний албан тушаалын сарын цалингаас төрийн алба хаасан хугацааг харгалзан 5-25 хувиар тооцож олгодог байсныг өөрчилж, жигд 10 хувиар тооцож олгох нь зүйтэй гэсэн санал байв. Үүнийг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжив. 10 хууль, гурван тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаархи байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
ЗӨВ ШҮҮ

0 Сэтгэгдэл
2016.11.08