Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай УИХ-ын тогтоолыг танилцууллаа
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ
ЗГ: Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна
Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Чехийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ивана Гролловаг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд БНЧУ-тай тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагааны түвшинд сэтгэл ханамжтай байгаагаа дурдаж, цаашид энэ хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд ач холбогдол өгч хамтран ажиллахаа Монгол Улсын Ерөнхий сайд илэрхийллээ.
Элчин сайд Ивана Гроллова, хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаа идэвхтэй хөгжиж байгааг дурдаад 1996 оноос хойш үр дүнтэй хэрэгжиж байгаа төслүүдийг уламжилж, эдгээр төслүүдийг цаашид үргэлжлүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Түүнчлэн хоёр улсын Засгийн газар хооронд байгуулахаар төлөвлөж буй хэлэлцээрт ойрын хугацаанд гарын үсэг зурах Ерөнхий сайдаас хүсэв.
Уулзалтын үеэр Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ивана Гроллова Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг Чех Улсад тааламжтай цагтаа айлчлахыг урилаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл