Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АН-ын үүрүүдийн дарга нарын амбийц өлсгөлөн зарлахад хүргэх үү


Т.ЦЭЛМЭГ


Ардчилсан намын Их хурал болоход долоо хоног үлдэж байна. Харин Их хурлын өмнөх орон нутгийн чанартай дажин энэ хугацаанд нэлээд гаарах нь бололтой. Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд Ардчилсан намын үүрүүдийн дарга нарын холбоо гэгч байгуулагдсанаа зарлаж, хурал хийж, бүр Их хурал зохион байгуулах ажлын хэсэгтээ шаардлага гардуулаад амжив. МоАН санаачилга гэж байгуулснаа саяхан л мэдэгдэж байсан ч энэ фракц нь дотроо жигүүртэй болж байгаа нь энэ аж. МоАН санаачилгын гол төлөөлөгч УИХ-ын гишүүн Л.Болд, УИХ-ын гишүүн асан Г.Батхүү нарын зам салжээ. Тиймдээ ч Л.Болд Ардчилсан намын даргын сунгаанд өрсөлдөхөө илэрхийлсэн. Тэгэхдээ МоАН санаачилгаас хэмээн хэлээгүй байсан нь цаанаа учиртай байж. Харин Г.Батхүү нь АН-ын үүрүүдийн дарга нарын холбоо гэгчээр цус сэлбэх арга олсон байна. АН-ын нийслэлийн 152 үүрийн 113 дарга энэ холбоонд нэгдсэн гэнэ. Нийслэлийн үүрүүдийг хөдөлгөж эхлээд орон нутгуудаар явж өөрсдөдөө нэгтгэхээр болсон гэв.

Сонирхолтой нь тус холбооны ерөнхий на­рийн бичгийн даргаар Ерөнхий­лөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг ажил­­лаж байгаа аж. Удир­дах зөвлөлийн гишүүн Нийслэ­­лийн Иргэдийн төлөө­лөгчдийн хурал дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү, О.Чулуунбилэг нар өнгөрсөн амралтын өдөр үүрүүдийн дарга нарыг цуглуулж АН-ыг шинэчлэх асуудлаар хэлэлцүүлэг хийсэн юм. УИХ-ын гишүүн Д.Мурат, УИХ-ын гишүүн асан А.Бакей, Г.Батхүү нар үүнд оролцов. Хэлэлцэж, ярилцсаны эцэст тэд АН-ын Их хурал зохион байгуулах ажлын хэсэгт шаардлага хүргүүлсэн байлаа. Түүндээ Их хуралд оролцох төлөөлөгчөөр үүрүүдийн дарга нар, улс төрийн ажилтнуудыг автоматаар оруулахыг шаардсан байх юм. Үндсэндээ 113 үүрийн дарга нь Их хуралд төлөөлөгчөөр оролцох сонирхолтой бай­гаа нь цаагуураа огт өөр зорилготой байж мэдэх. Их хурлын үйл явцыг телевизээр шууд дамжуулахыг тэд хүсч байгаа нь хэрэв таалагдахгүй шийдвэр гаргавал эсэргүүцлээ илэрхийлэх нь гэсэн ойлголт төрүүлэх. Хэрвээ тэдний шаардлагыг хүлээж авахгүй гэвэл тэмцлийн хурц хэлбэрт шилжих болно, Их хурал хуралдуулах ҮЗХ-ны шийдвэрийг зогсоох, хүчингүй болгох гэжээ. Тэгэхээр АН-ын үүрүүдийн дарга нарын холбоо хэн нэгэн, хэсэг бүлэгт үйлчлэх гээд байна уу гэх хардлага ч байна. Өдийг болтол ил гарч өрсөлдөөнд оролцохоо зарлаагүй ч Г.Батхүү АН-ын даргад хүч үзэхээ үүгээр мэдэгд­чих шиг боллоо. Фракцгүй намын төлөө гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан АН-ын даргад өрсөлдөж байгаа бол үүрүүдийн дарга нарын амбийцаар нэгдсэн нэгэн шинэ фракцыг Ерөнхийлөгчийн зөвлөх базаж байгаа нь АН-ын удирдлагыг авахын тулд “фракцууд” маш их хүч хаяж буй нь харагдана.

Уг нь, АН-ын үүрүүдийн дарга нараас УИХ болон НИТХ-ын, орон нутгийн сонгуульд ялагдсан бол хариуцлага хүлээж даргаасаа чөлөөлөгдөх нь цөөнгүй бий. Сонгуульд амжилтгүй оролцсон үүрүүдийн дарга нарт Их хуралдаа шаардлага тавьж, хүлээж авахгүй бол хурц хэлбэрээр тэмцэнэ, ҮЗХ-ын шийдвэрийг чинь хүчингүй болгоно гэж сүрдүүлэх эрх баймааргүй санагдах.  160 гаруй мянган гишүүнтэй гэдэг АН-ынхны өмнөөс үүрүүдийн дарга нар шийдвэр гаргаж бас хурлын тогтоолыг хүчингүй болгох эрх хэн өгөв. Сонгуульд ялагдсан бол хариуцлагаа хүлээж албан тушаалаа өгдөг улс төрийн соёл хаачив. Шинэчлэгдэхээр ярилцаж зөвлөлдөж байхад хуучин руугаа буцах хүсэл тээж буй нь харин ч анхаарал татна. Тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгийг өлсгөлөн зарлах нь гэж үзэж болохоор. АН-ын байранд хөнжил гудсаа чирч очоод өлсгөлөн зар­лаад эхэлбэл гайхах хэрэггүй нь. Шинэчлэгдээд өгөөч гэж шаардлага тавих АН-ын залуу­чууд үүрүүдийн дарга нартаа энэ үгийг сайтар ойлгуулах ёстой. “Хурц хэлбэрээр тэмцэнэ шүү” гэж айлган Их хуралд оролцох сонирхолтой үүрүүдийн дарга нар яагаад ийм зоригтой болов. Тийм ч учраас АН-ын гишүүдээс цөөнгүй нь үүрүүдийн дарга нарын холбоог эсэргүүцэж байгаагаа ч илэрхийлсэн гэх.

АН-ын Их хуралд орол­цох төлөөлөгчдөө үүрүүд ху­ралдаж, олонхийн саналаар орол­­­­цуулах ардчилсан зарч­маар тодруулахаа зохион бай­гуу­­лах ажлын хэсгийнхэн тод тодорхой хэлсэн. Хурлын төлөөлөгчөө сонгох хурлаа эх­нээс нь хийж байгаа гэнэ. Үүрүүдийн дарга нарт шударга өрсөлдөөд Их хур­лын төлөөлөгч болох зориг алга уу. Эсвэл үүрийнхээ гишүүдээс сонгогдож чадахгүй болоод тусгай эрх хүсч байгаа юу. Би дарга учраас намайг хуралд оролцуул гэх хуучны арга барилаар Их хурлын 1210 төлөөлөгчөө сонгохгүйгээ мэдэгдэж, шинэчлэлийг өөрс­дөөсөө эхлүүлэхээр болсонсон уг нь.

Түүнээс гадна санхүүгийн тал­даа хараат болохгүйн тулд ҮЗХ-ны гишүүн тус бүрээс хоёр сая төгрөг хан­див­лах санаачилга хурал зо­­хион байгуулах ажлын хэсгээс гаргажээ. Хэн нэг хүн, аль нэг компанийн ханди­ваар Их хурлаа хийх нь зохимжгүй. ҮЗХ-ны гишүүдийг хариуцлагатай болгох үүднээс ийм аргаар Их хурлын санхүүжилтээ босгох аж. АН-ын дүрмийг шинэчлэн батлах Их хурал шинэ хэлбэрээр санхүүжилтээ шийдэж, хараат бус бие даасан шийдвэр гаргахын төлөө хариуцлагатай байх, шинэчлэлийн төлөө гэсэн сэтгэлийг нь давхар хэмжих гэнэ. Одоогоор ҮЗХ-ны 228 төлөөлөгчийн 200 орчим нь гишүүнчлэл хэвээрээ. Тэд бүгд хоёр сая төгрөгийн хандив өглөө гэж үзэхэд 400 сая төгрөг болох юм байна. Үүнээс ядаж 50 хувь нь мөнгөө өглөө гэхэд л АН-ын Их хурал багагүй өртгөөр хуралдах нь гэсэн үг. Тэгвэл АН-ын дүрмийн өөрчлөлтийн төсөлд ҮЗХ-г 228 биш 76*5=380 төгөөлөгчтэй болгохоор тусгажээ.

Нэгэнт дүрмийн өөрчлөл­тийн төслөө Гүйцэтгэх зөвлөл­дөө танилцуулж, ҮЗХ болон намын анхан шатандаа танил­цуулж санал цуглуулж байхад ийн сүрдүүлж шинэчлэл хийх нь юу л бол. Гэхдээ тэмцлийн хурц хэлбэр нь өлсгөлөн байх уу эсвэл өөр арга байх уу гэдэг одоогоор сюрприз.

0 Сэтгэгдэл
Энд бас л Ээбийгийн гар орсон явж л бна. Энэ Чулуунбилэг чинь Еронхийлогчийн зовлох санаатай нохор л бна шуу дээ. Г.Батхуу ч яахав, дандаа хувийнхаа эрх ашгийн толоо явдаг юм энд байгаа нь Ээбийгээр дамжиж оортоо ашиг гаргах гэж байгаа биз. Ер нь шударгаар хэлэхэд Сайханбилэг мэтийн оорийн засгаа огцруулж, хулгай хийж, намын журмын нохдуудээ торийн албанаас халж, намаа хувааж, АН-аа сонгуульд унагаасан мон Эрдэнэтийн 49 хувийг, хууль зорчиж хувийн компанид шилжуулж авсан хулгайч нохдуудэд арга хэмжээ авахгуйгээр, намын дурэм ээ оорчилсон болж, дарга сольсон болж оорсдийнхоо дотроос аль нэгийгээ тавьж, бас бахи байдлаар аа намын ажил ургэлжлэх юм бол намын гэнэн гишууд ээ ХУУРЧ БАЙГАА НЭГ ХЭРЭГ болно. Хэрэв та нарыг хэл амгуй зайлахгуй бол АН-ыг тарж, булаацалдах юм байхгуй болгоно шуу. Хулгайчууд аа зайлаарай.
elbegdorjtou holbootoi buh humuusees zaigaa bari Namiin nuhuduu ene namiig Elbegdorj Batuul 2-iim baidald oruulsan ni tuiliin unen bolgoo......
АН-ын байгаа царай энэ, бүтэхгүй ээ эд нар
энэ бол элбэгдоржийн өдөөн турхилт шүү, өөдгүй ***** хүмүүсийг юу руу түлхэж байна вэ. Энэ баатархүү бол элбэгдоржийн утсан хүүхэлдэй . луйвраар нам нилэнхүйдээ унаад байхад чингэлтэйгээс баатархүү цоройж гараад л . ЭНЭ БҮХНИЙ АРД ЭЛБЭГДОРЖ ӨӨРИЙН УЯАНЫ НОХОЙНУУДАА НАМЫН ДАРГА БОЛГОХ ГЭЭД БАЙНА ШҮҮ
Хамгийн их уншсан