Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай УИХ-ын тогтоолыг танилцууллаа
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ
ЗГ: Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна
Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
Дархан хилийнхээ “бүс”-ийг суллах нь алан хядагчдыг урьж буй хэлбэр

Буурал европын улсуудын хооронд хил хязгаар гэж байхгүй болсноор алан хядлага, дээрэм тонуул газар авсан. Өчигдөр л гэхэд Германы нийслэл Берлин хотод томоохон халдлага гарч хүн амь үрэгдэж, хүн хүнд шархадсан тухай мэдээлэл дэлхий нийтийг цочроож байна. Үүнээс гадна Туркэд ОХУ-аас суух Элчин сайдыг үзэсгэлэнгийн үеэр буудаж хөнөөсөн нь дэлхий нийтээр Туркийг буруутгах асуудлыг улам хурцатгав. Томоохон халдлагуудаас болоод Их британи, Итали зэрэг улсуудаас эхлээд европын томоохон гүрнүүд Европын холбооноос гарч, хил хязгаараа чангатгах асуудлыг хөндөх болсон.

Харин энд Төв азийн цээжин дэхь Монгол эсэргээрээ дархан хилийнхээ бүсийг суллах асуудлыг хөндөж эхлэв. Дэлхийд төдийгүй Азидаа амар тайван улсын тоонд зүй ёсоор ордог Монгол Улс Хилийн тухай хуулиа шинэчлэн найруулах шаардлагатай гэж үзэх болж, хуулийн төслийг УИХ-ын холбогдох байнгын хороогоор хэлэлцэж байгаа. Уг хуулийн төслийг хэлэлцэх явцад хилийн бүсэд хамаарах 100 км зурвасыг багасгаж, 15 км болгон шаардлагатай үед ашиглах боломжтой гэдэг заалтыг тусгасан нь олон ч маргааныг араасаа дагуулаад байгаа. Монгол Улсын хил халдашгүй дархан. Харин уг хуулийн төслийг батлах аваас халдашгүй дархан хилийн дор орших байгалийн баялгийг ухах боломж нээгдэх эхлэлийг тавина гэж зарим улстөрч үзэж байгаагаа нуухгүй байгаа. Үнэхээр ч Монгол Улсын хилийн халдашгүй дархан хэсэгт Сулин хээрийн отръядын дорх ордоос эхлээд Талын мэлтсийн гээд нэлээд орд илэрсэн тухай мэдээлэл байдаг. Хэдэн жилийн өмнөөс Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Шивээхүрэнгийн боомтоос 500-хан кмийн зайд Хятад улс туузан байгууламж байгуулж, хууль зөрчин Монгол Улсын хилийг нэвтрүүлж байгаа тухай мэдээлэл гарч байсан. Хэрэв улстөрчдийн үзэж байгаагаар хил орчмын ордыг ашиглахын тулд хилийн бүсийг суллах зорилготойгоор дээрх хуулийн төслийг зүтгүүлж байгаа бол урвагч гэж нэрийдэх нь зүйн хэрэг.

Нөгөөтэйгүүр, үүнээс өөр санаа зовинох том асуудал нь манайх шиг харуул хамгаалалт сул, дорой буурай улс хилийн бүсээ суллаж халдашгүй дархан 100 км орчим газрыг нь 15 км болгон багасгах нь харийн халдагчдыг урин дуудсан нэг хэлбэр болох биз ээ. Улс орнууд хил хязгаараа чангатгаж байхтай зэрэгцэн манайх муужруулахаар оролдож байгаа нь олон улсын анхаарлын төвд байх нь гарцаагүй. Хэний эрх ашгийн төлөө энэхүү үйлдлийг хийж байгааг нь анхаарч үзэж, хуулийн төсөл гарт нь байгаа эрхэм гишүүд минь шийдвэрээ гаргаасай гэж хүсье.
БОЛЬЁ ОО

У.Жанцан
0 Сэтгэгдэл
Zochin
Novshuudaa.
2016.12.21
2016.12.20