Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
АН-ЫН ДАРГЫН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА ХЭНТИЙ АЙМГААС ЭХЭЛЛЭЭ
Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа өчигдрөөс албан ёсоор эхэллээ. Сурталчилгааг их эзэн Чингис хааны өлгий Хэнтийаймгаасэхлүүлж 40 хоногийн хугацаанд Монгол Улс даяар үргэлжлүүлэх юм. Ардчилсан нам энэ сарын 6, 7-нд болсон VI Их хурлаараа намын шинэчлэлийг эхлүүлж намын даргаа бүх гишүүдийнхээ саналаар сонгох шийдвэрийг гаргасан. Энэ хүрээнд Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээр намын даргын сонгуульд нэр дэвшигчид уулзалт хийн өөрсдийн мөрийн хөтөлбөр, цаашид баримтлах бодлогоо танилцуулах юм.
Намын дүрэм, намын даргын сонгуулийн хорооноос гаргасан журмаар нэр дэвшигчид бусдаасаа салангид, бие даасан сурталчилгаа хийхийг хориглосон. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчид 40 хоногийн турш хамтдаа сурталчилгаагаа хийх юм. Тэд сурталчилгаанд баримтлах хамтын гэрээ байгуулан хамтран сурталчилгаагаа зохион байгуулж байгаад тус намын гишүүд ч сэтгэл хангалуун байна. Хэнтий аймгаас эхэлсэн сурталчилгааны уулзалт Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Говьсүмбэр аймагт ойрын өдрүүдэд үргэлжилнэ.
ЗӨВ ШҮҮ
Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа өчигдрөөс албан ёсоор эхэллээ. Сурталчилгааг их эзэн Чингис хааны өлгий Хэнтийаймгаасэхлүүлж 40 хоногийн хугацаанд Монгол Улс даяар үргэлжлүүлэх юм. Ардчилсан нам энэ сарын 6, 7-нд болсон VI Их хурлаараа намын шинэчлэлийг эхлүүлж намын даргаа бүх гишүүдийнхээ саналаар сонгох шийдвэрийг гаргасан. Энэ хүрээнд Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээр намын даргын сонгуульд нэр дэвшигчид уулзалт хийн өөрсдийн мөрийн хөтөлбөр, цаашид баримтлах бодлогоо танилцуулах юм.Намын дүрэм, намын даргын сонгуулийн хорооноос гаргасан журмаар нэр дэвшигчид бусдаасаа салангид, бие даасан сурталчилгаа хийхийг хориглосон. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчид 40 хоногийн турш хамтдаа сурталчилгаагаа хийх юм. Тэд сурталчилгаанд баримтлах хамтын гэрээ байгуулан хамтран сурталчилгаагаа зохион байгуулж байгаад тус намын гишүүд ч сэтгэл хангалуун байна. Хэнтий аймгаас эхэлсэн сурталчилгааны уулзалт Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Говьсүмбэр аймагт ойрын өдрүүдэд үргэлжилнэ.
0 Сэтгэгдэл
Улс тор судлаач.
Ер нь “намын гишуудийнхээ хурээнд буртгэлээ хийгээд, санал хураалтаараа сонгуулиа хийчихгуй, шинээр намд хун элсуулсэн болж, гаднаас баахан хун оруулж байгаад сонгууль явуулсан болж байгаа нь Ц.Элбэгдорж мэтийн ШУДАРГА ЮМ ШИГ ЯРЬЧИХААД, ХУУЛЬ, ДУРЭМГУЙ БУХ ЗУЙЛИЙГ ХУЛИНАН АРГААР ХИЙЖ, Н.АЛТАНХУЯГ МЭТИЙН УНЭНЧ ШУДАРГААРАА ЯВЖ БАЙГАА ХУНИЙГ ЗАМААСАА ЗАЙЛУУЛАХ ГЭСЭН НЭГЭН ХУУЛЬ БУС УЙЛДЭЛ ШУУ ДЭЭ. Энд Н.АЛТАНХУЯГ мэтийн МУУ АРГА МЭДЭХГУЙ НОХДУУД ГЭНЭДЭЖ БАЙГАА БАЙХГУЙ ЮУ ДАА. Одоо Н.Алтанхуяг нэр ээ татмаар юм даа.
2016.12.27
2016.12.23



















