Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татан шалгаж эхлэв
ЦЕГ: Хуурамч евро хилээр нэвтрүүлж, банканд солиулсан этгээдүүдийг шалгаж байна
Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх авто замыг өнөөдөр 22.00 цагаас хаана
Улаанбаатарт өдөртөө 12 градус дулаан байна
Тавдугаар сарын 2-ноос 28 градус хүрч дулаарна
УИХ-ын ээлжит сонгуульд 26 нам, 2 эвсэл оролцох хүсэлтээ өглөө
Ираныг шаналган Израль руу аврал эрэв
ТАВАН ШАРЫН НҮХЭН ГАРЦЫН ЗОРЧИХ ХӨДӨЛГӨӨНИЙГ 6 ДУГААР САРД НЭЭНЭс
Парис хот руу аялах азтанууд тодорлоо
Н.Энхболд, Д.Энхтайван, Д.Батбаатар нарыг Элчин сайдаар томилох асуудлыг хаалттай хэлэлцэж байна
Засгийн газар, нийслэлийн ЗДТГ-ыг Утааны эсрэг холбоо шүүхэд өгчээ
Утааны эсрэг ээж аавуудын холбоо Засгийн газар, Нийслэлийн ЗДТГ-ыг шүүхэд өгөхөө мэдэгдлээ. Ингэснээр дээрх байгууллагуудаас нийслэлийн иргэдэд нөхөн олговор олгуудлахаар нэхэмжилж байгаа юм байна.
Өнгөрсөн долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Захиргааны ерөнхий хуулииар Засгийн газар буруутай үйлдэл болон эс үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой болсон байна.
Утааны эсрэг ээж аавуудын холбооны тэргүүн Ц.Пүрэвхүү “Эдийн засаг хүндэрсэн энэ үед хэдэн ээж нар нийлж улсын төсвөөс мөнгө авах гэж байна гэж битгий бодоорой. Хамгийн гол нь өнгөрсөн хугацаанд утаанд зарцуулсан мөнгө үр дүнтэй байсан эсэхэд дүгнэлт гарна. Хариуцлагагүй улстөрчид хариуцлага хүлээх жишиг тогтоно. Иргэдийнхээ төлөө ажилладаг хууль эрхзүйн орчинтой болох тал дээр ахиц авчирна гэж бодож байна.
Боломжгүй амьдралтай хэр нь хүүхэд нь өвдөөд ажлаасаа гараад орлогынхоо талыг эм тарианд зарцуулж байгаа айлуудад нөхөн олговор олгох ёстой. Хүүхдээ, ах дүүгээ утаанаас болоод алдсан гэр бүлүүд амь насыг нь нэхэмжлэх ёстой. Хүний амийг мөнгөөр хэмжих гэж байгаа юм биш.
Бидний бяцхан үрсийн эрүүл мэндийг үл хайхарч, шаардлагатай арга хэмжээг авалгүй цаг алдсан Засгийн газрын өндөр албан тушаалтнууд хариуцлагаа хүлээх ёстой. Өдий 15 жил өнгөрчихөөд байхад утааг арилгаагүйгээс болж хэдэн мянган үрс амиа алдаж, өвчинд шаналсаар ирсэн. Үүний хариуцлагыг хэн ч хүлээдэггүй байдлыг таслан зогсоох ёстой. Тийм учраас Засгийн газрыг шүүхэд өгч байна. Утаанаас үүдэлтэй өвчлөлд өртөж эмнэлэг, эмэнд зарцуулсан мөнгөө ээж нар Засгийн газраас нэхэмжилж авах болно” гэж байна.

0 Сэтгэгдэл