Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай УИХ-ын тогтоолыг танилцууллаа
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ
ЗГ: Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна
Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан сараас нь тооцож олгоно
2017 оны төсвийн хэлэлцүүлгийн үеэр хүүхдийн мөнгөний төсөв танагдаж, нийгмийн зорилтот бүлэг буюу 1-17 дугаар бүлгийн 660 гаруй мянган хүүхдэд олгохоор болсон. Энэ нь мөнгө авах ёстой хүүхдүүдийн 60 хувь бөгөөд үлдсэн 40 хувьд ногдох мөнгийг бэлэн бусаар хуримтлуулж, 2019 оноос нөхөж өгөхөөр болсон юм.
Харин өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар хүүхдийн мөнгө олгох журамд өөрчлөлт оруулж, өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдсан өрхийн 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгоно гэж Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ. Ингэхдээ, хүүхэд болон эх, эцэг, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, итгэмжлэгдсэн этгээд нь үйлчлүүлэх банкаа өөрөө сонгож, хүсэлт гаргахдаа иргэний цахим үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээ, хэрэв хүүхэд 16 нас хүрсэн бол иргэний цахим үнэмлэхийг нь авч банкинд бүртгүүлэх ёстой болж байна.
Хүүхдийн мөнгийг банкинд хүсэлт гаргасан сараас нь тооцож сар бүрийн 20-ны өдрөөс хойш олгохоор журамд заасан. Бүтэн өнчин, эцэг, эх, асран хамгаалагч нь тогтоогдоогүй зэрэг шалтгаанаар асрамжийн газарт байгаа хүүхдийн мөнгийг тухайн асрамжийн газар хүүхдийн нэр дээр данс нээж банкинд хадгалуулах юм байна. Харин ял эдэлж байгаа болон цагдан хоригдож байгаа бол нэр дээр нь данс нээж банкинд хадгалуулахаар болжээ. Гадаад оршин суугаа Монгол Улсын иргэний хүүхдийн мөнгийг төлөөлөн авах иргэний өргөдөл, хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын итгэмжлэл, тодорхойлолтыг үндэслэн итгэмжлэгдсэн этгээдэд нь олгож байхаар журамд тусгасан байна.
2017 оны төсвийн хэлэлцүүлгийн үеэр хүүхдийн мөнгөний төсөв танагдаж, нийгмийн зорилтот бүлэг буюу 1-17 дугаар бүлгийн 660 гаруй мянган хүүхдэд олгохоор болсон. Энэ нь мөнгө авах ёстой хүүхдүүдийн 60 хувь бөгөөд үлдсэн 40 хувьд ногдох мөнгийг бэлэн бусаар хуримтлуулж, 2019 оноос нөхөж өгөхөөр болсон юм.Харин өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар хүүхдийн мөнгө олгох журамд өөрчлөлт оруулж, өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдсан өрхийн 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгоно гэж Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ. Ингэхдээ, хүүхэд болон эх, эцэг, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, итгэмжлэгдсэн этгээд нь үйлчлүүлэх банкаа өөрөө сонгож, хүсэлт гаргахдаа иргэний цахим үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээ, хэрэв хүүхэд 16 нас хүрсэн бол иргэний цахим үнэмлэхийг нь авч банкинд бүртгүүлэх ёстой болж байна.

0 Сэтгэгдэл