Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай УИХ-ын тогтоолыг танилцууллаа
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ
ЗГ: Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна
Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
Засгийн газар гурван талт хэлэлцээрийг зөрчиж байна гэв

Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сан /ОУВС/-тай хамтран “Extended Fund Facility” буюу “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлэхээр болсон. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр энэ оны төсвийн алдагдлыг 3.4 хувь, 2018 онд 6.4 хувь, 2019 онд 6 хувиар бууруулах юм байна. Харин төсвийн алдагдлыг бууруулахын тулд төсвийн орлого нэмэгдүүлэх хэрэгтэй тул Засгийн газар хэд, хэдэн татварын хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Тухайлбал, согтууруулах ундаа болон тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлэх мөн нийгмийн даатгалын шимтгэл, суудлын автомашины онцгой албан татварыг насжилтаас нь хамаарч 3-15 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөөд буй. Иймээс МҮЭХ-ны зүгээс ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд төсвийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд авч байгаа арга хэмжээ нь Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн заалтуудыг зөрчиж байна гэдгийг анхааруулж, эдгээр заалтыг харгалзан нөхцөлөө тохирох ёстой гэлээ.

Монгол Улсын Засгийн газар, МҮЭХ, МАОЭНХ хамтран 2017-2018 оны хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийг өнгөрсөн нэгдүгээр сарын 19-нд байгуулжээ. Энэ хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Хөдөлмөр Ниймгийн Хамгааллын сайд Н.Номтойбаяр, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, ХХАХҮ-ийн дэд сайд Ж.Саулье зэрэг нэр бүхий 10 хүн Засгийн газрыг төлөөлөн гарын үсэг зуржээ.
Гэтэл хэлэлцээрт тусгасан хэд хэдэн заалтыг зөрчих магадлалтай байна гэж МҮЭ-ийнхэн үзэж байна. Тухайлбал, татвар, шимтгэлийг нэмэгдүүлэхгүй, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхгүй байх гэх мэт нөхцөл тохиролцон хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байгаа нь Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн 2.4, 2.5, 3.2, 3.9 заалт зөрчигдөх, улмаар хэлэлцээрийн хэрэгжилт, биелэлттэй холбогдон хөдөлмөрийн хамтын маргаан үүсч болзошгүйг мэдэгдлээ.
Энэ талаар МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Хэрэв гурван талт хэлэлцээрийн заалтуудыг зөрчиж, ОУВС-тай энэхүү нөхцөл болзолтойгоор хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлбэл МҮЭХ хамтын маргаан эхлүүлнэ. 2017 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр МҮЭХ, Монгол Улсын Засгийн газар, МАОЭНХ хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийг байгуулсан. Манай холбоо 2016 оны арваннэгдүгээр сараас албан ёсоор дөрвөн удаа мэдээлэл хийсэн.
Хэрэв уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх тохиолдолд ард иргэдийн хөдөлмөр нийгмийн хамгааллын өнөөгийн түвшинг дордуулахгүй байх нөхцөлийг Олон улсын валютын сантай тохирох ёстой. Ингэхдээ аль болох ажлын байр цомхотгохгүй байх үүргийг Засгийн газар хүлээх учиртай. Улсын хэлэлцээрт энэ онд Засгийн газар цалин тэтгэврийг нэмэхгүй юм гэхэд бууруулахгүй байх үүрэг хүлээсэн. Улс орны эдийн засгийн хүндрэлээс шалтгаалж иргэдийн цалин тэтгэврийг нэмэгдүүлэх боломжгүй ч Төсвийн тухай хуулиар дамжуулж төсвийн хэмнэлт, төсвийн гадуурх олсон орлогоор цалин хөлсөө нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллын асуудалд зарцуулах боломжийг хэлэлцээрээр олгосон. Гэтэл өмнө нь хэд хэдэн удаа сануулаад байхад ОУВС-тай байгуулах гэрээ энэ шаардлагыг биелүүлсэнгүй” хэмээн ярьсан юм. Уг асуудлаар МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нарт мэдэгдэл хүргүүлжээ.

0 Сэтгэгдэл