Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
Баривчилгаа ба АН-ын реакци
Б.БИЛГҮҮН
Намынх нь гишүүдийг ээлж, дараалан шалгаж эхэлсэн асуудлыг АН-ын бүлэг өргөтгөсөн хуралдаанаараа хэлэлцжээ. Энэ талаар УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр мэдээлэл хийсэн бөгөөд баривчилгаа нь ялгавартай, улстөржсөн байдлаар үргэлжилж байна гэж дүгнэлээ.
Д.Эрдэнэбат: МАН-ын гишүүдийг ч ижил шалгах ёстой
/УИХ дахь АН-ын бүлгийн дарга/
Улстөрчдийг баривчилж байгааг нь МАН-ын, М.Энхболдын сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөс эхэлж байна уу гэж харж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа сөрөг хүчний гишүүдийн баривчилгаанаас эхэлж байна. Энэ бол байж болшгүй зүйл. “Чингис” бондтой холбоотой асуудлаар манай намын хэд хэдэн хүмүүсийг шалгаж байгаа нь ойлгомжтой байгаа.
Манай намын гишүүн, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт ч асуудал үүсгэж болзошгүй байгаа. Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарт зохион байгуулалттай асуудал үүсгэсэн. 440 сая төгрөгийн ажлын гэрээ хийсэн байхад гэнэт 1.5 тэрбум авсан болгож харагдуулах ажил хийгээд байна. Бид үүнийг хэлмэгдүүлэх гэж хэлээд байгаа.
Хөгжлийн банкны шалгалт үнэнд нийцэхгүй байгаа. Яагаад гэвэл Хөгжлийн банкны зээлээр олгогдсон бүх ажил хийгдэж дууссан. Автозам, гудамж төслүүд гэх мэтчилэн. Хүнийг юм хийснийх нь төлөө үндэслэлгүйгээр яллаж болохгүй. Бидэнд гэрээ нь байна. Хулгай хийгээгүй, худлаа хэлээгүй, ажлаа л хийсэн. Шалгаж болохоос биш хүний эрхэнд халдаж, үндэслэлгүйгээр баривчилж болохгүй. Бид үүн дээр л байр сууриа илэрхийлж байгаа. Худал мэдээллийг нийгэмд тарааж болохгүй.
Хоёр гишүүн оргон зайлах оролдлого хийгээгүй. Дуудсан цагт нь очиж мэдүүлэг өгсөн. Гэтэл энэ хүмүүсийг байцаалт авах нэрийн дор яагаад гэнэтхэн баривчлав гэдэг нь хүний эрхтэй холбоотой асуудал. Ямар ч тогтоол шийдвэр байхгүй. Эдийн засгийн үйл явцыг улс төрийн үйлдэл болгохыг хүлээн зөвшөөрч болохгүй. Хөгжлийн банкны асуудлаар шалгах бол МАН-ын гишүүдийг ч ижил шалгах ёстой.


Б.БИЛГҮҮН
Намынх нь гишүүдийг ээлж, дараалан шалгаж эхэлсэн асуудлыг АН-ын бүлэг өргөтгөсөн хуралдаанаараа хэлэлцжээ. Энэ талаар УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр мэдээлэл хийсэн бөгөөд баривчилгаа нь ялгавартай, улстөржсөн байдлаар үргэлжилж байна гэж дүгнэлээ.
Д.Эрдэнэбат: МАН-ын гишүүдийг ч ижил шалгах ёстой
/УИХ дахь АН-ын бүлгийн дарга/
Улстөрчдийг баривчилж байгааг нь МАН-ын, М.Энхболдын сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөс эхэлж байна уу гэж харж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа сөрөг хүчний гишүүдийн баривчилгаанаас эхэлж байна. Энэ бол байж болшгүй зүйл. “Чингис” бондтой холбоотой асуудлаар манай намын хэд хэдэн хүмүүсийг шалгаж байгаа нь ойлгомжтой байгаа. Манай намын гишүүн, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт ч асуудал үүсгэж болзошгүй байгаа. Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарт зохион байгуулалттай асуудал үүсгэсэн. 440 сая төгрөгийн ажлын гэрээ хийсэн байхад гэнэт 1.5 тэрбум авсан болгож харагдуулах ажил хийгээд байна. Бид үүнийг хэлмэгдүүлэх гэж хэлээд байгаа.
Хөгжлийн банкны шалгалт үнэнд нийцэхгүй байгаа. Яагаад гэвэл Хөгжлийн банкны зээлээр олгогдсон бүх ажил хийгдэж дууссан. Автозам, гудамж төслүүд гэх мэтчилэн. Хүнийг юм хийснийх нь төлөө үндэслэлгүйгээр яллаж болохгүй. Бидэнд гэрээ нь байна. Хулгай хийгээгүй, худлаа хэлээгүй, ажлаа л хийсэн. Шалгаж болохоос биш хүний эрхэнд халдаж, үндэслэлгүйгээр баривчилж болохгүй. Бид үүн дээр л байр сууриа илэрхийлж байгаа. Худал мэдээллийг нийгэмд тарааж болохгүй.
Хоёр гишүүн оргон зайлах оролдлого хийгээгүй. Дуудсан цагт нь очиж мэдүүлэг өгсөн. Гэтэл энэ хүмүүсийг байцаалт авах нэрийн дор яагаад гэнэтхэн баривчлав гэдэг нь хүний эрхтэй холбоотой асуудал. Ямар ч тогтоол шийдвэр байхгүй. Эдийн засгийн үйл явцыг улс төрийн үйлдэл болгохыг хүлээн зөвшөөрч болохгүй. Хөгжлийн банкны асуудлаар шалгах бол МАН-ын гишүүдийг ч ижил шалгах ёстой.


0 Сэтгэгдэл
к.д
Аль ч намын хэн ч бай.биеэ ,намаа,бүлгээ өмөөрч хаацайлах нь буруу.зөв сайн сайхан ажил хийж байсан бол улс орон ийм уруу дорой,муугийн жишээ болж,авилга,хахуулийг тэргүүлж байх уу..
2017.03.02




















