Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
Эдийн засгийн хүндрэл давахад Хятад тусална

Монгол Улс бол Хятадын сайн хөрш, сайн түнш. Хоёр орон эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх замаар Монгол Улсад эдийн засгийн хүндрэлтэй үеийг даван туулахад нь Хятад Улс дэмжлэг үзүүлнэ гэж БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Син Хаймин хятад-монголын эдийн засгийн хамтын ажиллагааны талаар хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээрээ тэмдэглэжээ.
Хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхдээ ашигт малтмал, дэд бүтэц, хүмүүнлэгийн салбар гэсэн чухал чухал салбаруудад түлхүү анхаарна гэж Эчлин сайд онцолсон байна.
Эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг тогтоохдоо эдийн засгийн чөлөөт бүсийн хэлэлцээрийг хөдөлгөөнд оруулах, Хятад-Монголын хөрөнгө оруулалтыг гэрээг эцэслэх, “Нэг бүс, нэг зам” санаачлагын хүрээнд Хятад-Монгол-Оросын эдийн засгийн хонгилыг хөгжүүлэх юм. Эдгээр төсөл нь нэг талаас Хятад-Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны тогтовортой хөгжлийн суурь болно. Нөгөө талаас Монгол Улсад эдийн засгийн хүндрэлтэй байдлаасаа гарахад тус болох юм гэж Элчин сайд мэдэгдсэнийг Синьхуа агентлаг дамжууллаа.

0 Сэтгэгдэл