Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
Оффшорчдын эсрэг жагсаал өнөөдөр Сүхбаатарын талбайд болно
Өнөөдөр буюу гуравдугаар сарын 31-ний өдөр нийслэлийн төв Сүхбаатарын талбайд “Ард түмний Онц түр зөвлөл” төрийн бус байгууллагаас “Оффшорчдын эсрэг" жагсаал зохион байгуулах гэж байна.

Оффшор бүст өөрийн хөрөнгөө нуусан эсэхээ ч мартсан хэмээн тайлбар өгдөг эрхмүүдийн эсрэг тэмцэл хүчтэй өрнөж байна. Багагүй хугацааны өмнөөс Монгол Улсаас ИБУИНВУ-д суух бүрэн эрхэт Элчин сайд С.Баярыг эсэргүүцсэн Монгол улсын иргэдийн жагсаал, цуглаан олны анхаарлыг ихээхэн татаж байгаа. Түүнийг улсаа төлөөлөн Элчин сайдын онцгой үүрэгт ажлыг гүйцэтгэх эрхгүй хэмээн ард иргэд үзэл бодлоо илэрхийлж байгаа билээ.
Энэ жагсаалд Солонгос, Швейцари, Белги улсуудад ажиллаж амьдарч байгаа монголчууд нэгдэхээ илэрхийлээд байгаа юм.
Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас Оффшор бүсэд хувийн компанитай улстөрчдийн дунд Монгол Улсын нэр бүхий 40 гаруй хүний, тэр дотроо Монгол Улсын Их Хурлын нэр бүхий таван гишүүн, төрийн өндөр дээд алба хашиж байсан болон одоо хашиж буй эрх мэдэлтнүүд, улстөрчид байгаа гэж Аард түмний Онц түр зөвлөл мэдэгдээд байгаа юм.
Мөн манай гаригийн 12 оффшор бүсэд Монголын 611 компани бүртгэлтэй байна. 272 компани нь Их Британы арлуудад, 193 компани Хонг Конгод, 68 компани Швейцарьт, бусад нь Люксенбург, Вагама, Кипр, Гаутены арлуудад, Панама, Ирланд, Гибралтар, Летхейнштенд бүртгэлтэй байгаа гэж энэ байгууллага зарласан юм.

0 Сэтгэгдэл