Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай УИХ-ын тогтоолыг танилцууллаа
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ
ЗГ: Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна
Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
М.Энхболдоос сүхбаатарчуудын сонголтыг баталгаажуулахыг шаардав

Сүхбаатар аймгийн иргэд “М.Энхболд Сүхбаатарчуудын сонголтыг баталгаажуул” гэсэн шаардах хуудас барин тайван жагсаал хийлээ.

Сүхбаатарчууд 2016 оны Аймгийн ИТХ-ын нөхөн сонгуулиар Дарьганга суманд үнэмлэхүй ялалт байгуулсан Паламын Мөнхжаргалын бүрэн эрхийг Сүхбаатар аймгийн МАН хүлээн зөвшөөрөхгүй байгааг эсэргүүцэж, сонгогчдын хийсэн сонголтыг нь хүндэтгэн үзэж, сонголтыг нь баталгаажуулахыг МАН-ын дарга М.Энхболдоос шаардаж байна.

Энэ удаагийн жагсаалд 2000 орчим хүн Сүхбаатар аймгийн сум тус бүрээс төлөөлөн оролцож байгаа ба тэд сонголтыг нь баталгаажуулах 10 хоногийн хугацааг эрх баригчдад өгч байна гэдгээ албан ёсоор мэдэгдсэн юм.

Хэрвээ шаардлага тавьсан хугацаанд сонголтыг нь баталгаажуулаагүй тохиолдолд Улаанбаатар хотод ирж, Сүхбаатарын талбайд жагсан МАН-д шаардлагаа тавьж, тэмцлийн бусад хэлбэрийг сонгоно гэдгээ Сүхбаатар аймгийн иргэдийн төлөөлөл илэрхийлсэн байна.

0 Сэтгэгдэл
mgl
Ulsaa suiruuleh gd bdg numuuseer Mongol dutaagui turuus holhon baitsgaa
2017.04.04