Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай УИХ-ын тогтоолыг танилцууллаа
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ
ЗГ: Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна
Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
Сургалтын төвд болсон ослын талаар Батлан хамгаалахын сайд танилцууллаа

2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын төвд болсон ослын талаар Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ Засгийн газрын хуралдаанд танилцуулж, Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар асуултад хариуллаа.
Уг өдөр Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн бие бүрэлдэхүүн ЗХЖШ-аас баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийн бэлтгэлээ хангаж байх үеэр байлдааны гар гранат тэсэрч, цэргийн хоёр алба хаагч амь эрсдэн, найман алба хаагч хүнд, хөнгөн шархадсан харамсалтай осол гарсан юм.
Бие бүрэлдэхүүн гар гранатын үүрэг зориулалт, тактик техникийн өгөгдөхүүний талаар холбогдох хичээлийг онолын болон дадлагын хэлбэрээр зохион байгуулж, төгсгөлд нь байлдааны гранаттай сургуулилтын бэлтгэлийг хангах үеэр тэсрэлт болжээ.
Амь эрсэдсэн хоёр цэргийн албан хаагчийн нэг нь 30 настай, эхнэр хүүгийн хамт амьдардаг, БХИС-д Зэвсгийн албаны офицер мэргэжлээр бэлтгэгдсэн, хэд хэдэн ангид мэргэжлээрээ ажиллаж, Афганистан, Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэсэн, нөгөө нь 24 настай, эхнэр, хүүгийн хамт амьдардаг, Мэргэжлийн ахлагч бэлтгэх төвд мэргэн буудагчаар бэлтгэгдэж 2012 оноос хойш 350 дугаар ангид ажиллаж, Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж байсан туршлагатай, манай зэвсэгт хүчний шилдэг алба хаагч нар байсныг ЗХЖШ-ын удирдлагууд илтгэлээ.
Шархадсан найман албан хаагч эд эрхтэний болон дотор эрхтэний ямар нэгэн ноцтой гэмтэл байхгүй бөгөөд хоёрт нь яаралтай хагалгаа хийж эрчимт эмчилгээнд оруулжээ. БХЯ, ЗХЖШ-ынхан ослын газарт шуурхай ажиллаж, амь эрсэдсэн болон шархадсан цэргийн албан хаагчдын ар гэрт шаардлагатай тусламж, дэмжлэг үзүүлж байна.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат амь үрэгдсэн албан хаагчдын ар гэрт эмгэнэл илэрхийлж, тэдний болон шархадсан цэргийн алба хаагчдын ар гэрт шаардлагатай тусламж, дэмжлэг үзүүлэх, ослын дүгнэлтийг яаралтай гаргахад шаардлагатай мэдээллээр хангах, дүгнэлтийг үндэслэн хариуцлага тооцох зэргээр шуурхай ажиллахыг үүрэг болголоо.

0 Сэтгэгдэл