Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай УИХ-ын тогтоолыг танилцууллаа
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ
ЗГ: Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна
Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
УИХ-ын гишүүн Ц.Гарамжав Монгол Улсын Үндсэн хуулийн эсрэг хүн

УИХ-д МАН-аас сонгогдсон эрхэм гишүүн Ц.Гарамжав Зөрчлийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийн үеэр гүтгэх заалтад ногдуулах торгуулийн хэмжээг нэмэх горимын санал гаргасан. Түүний энэ саналыг бусад гишүүд дэмжвэл хувь хүнийг facebook, twitter болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэсэн тохиолдолд 10 сая, аж ахуй нэгжийг 100 сая төгрөгөөр торгох заалт хэрэгжинэ.
Гэхдээ энэ нь Монгол Улсын Үндсэн хуулиар заасан хүний үндсэн эрх, эрх чөлөөг хааж боогдуулсан ноцтой үйлдэл болох байлаа.
Монгол Улсын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн арванзургадугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” гэж дурдаад 16 дахь хэсэгт нь “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. Жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар тогтооно” гэж заасан байдгийг Ц.Гарамжав гишүүн эсэргүүцэж, шууд зөрчихөөр шйдсэн бололтой.
Үүнээс үүдэн хэвлэлүүд эсэргүүцлээ илэрхийлж эхлэхээр лхагва гарагийн орой УИХ дахь МАН-ын бүлэг яаралтай хурал зарлаж эрхэм гишүүн хатагтайг нэлээд бангадсан бололтой. Юутай ч гишүүн нэг их ажил хэрэгч, хүний нэр төрийг хайрладаг хүн болох гэж намынхантайгаа зөвшилцөж, дарга нараасаа виз авалгүй хэлчихсэн үгнээсээ буцаж татан авч байгаагаа Facebook хуудсаараа тэр дор нь зарласан байна.
Гэхдээ буцаан авч болдоггүй зүйлд хэлсэн үг ордог. Тэгээд ч ам алдвал барьж болдоггүй гэсэн мэргэн үг бий.
Ц.Гарамжав гишүүн Монгол Улсын Үндсэн хуулийн, ардчилал, хүний эрх, эрх чөлөөний эсрэг хүн юм байна.

0 Сэтгэгдэл