Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай УИХ-ын тогтоолыг танилцууллаа
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ
ЗГ: Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна
Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
Ц.Элбэгдорж: Улстөрчид амлалтаа биелүүлээгүй бол хариуцлага хүлээдэг тогтолцоо байгаа бил үү
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын чуулганд үг хэлэв. Тэрээр УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэж байгаа хуулийн төслүүдийн талаар УИХ-ын гишүүдэд анхаарах шаардлагатай хэд хэдэн асуудал байгааг сануулсан юм.
Их хурлын гүшүүдэд хүртэл хэлсэн ярисан хийсэн буруу үйлдэлдээ хариуцлага хүлээдэг эргүүлэн татах хууль гаргах хэрэгтэй.Тэд нар ямар тэнгэрийн амьтад биш халдашгүй дархан эрх гэж юу байдаг юм.Сонгуульд оноо хүрээгүй ялагдсан дараагийн хүн нь өмнөх хүнээ байнга хянаж эргүүлэн татах хүртэл арга хэмжээ авах ёстой
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын чуулганд үг хэлэв. Тэрээр УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэж байгаа хуулийн төслүүдийн талаар УИХ-ын гишүүдэд анхаарах шаардлагатай хэд хэдэн асуудал байгааг сануулсан юм. Мөн Зөрчлийн тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөөс үүдэж хэвлэлийнхний үзүүлсэн акцыг УИХ анхаарахыг сануулаад “Иргэдийн мэдээлэл авах эрхтэй холбоотой асуудал яригдаж байна. Хэрвээ тухайн хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч нэр төрд халдсан гүтгэсэн гэж та үзэж байгаа бол Иргэний хуулиар шийдүүлэх боломж нь бүрэн бий. Гэтэл хамгийн бүдүүлэг аргаар шууд торгоно гэдэг байж болохгүй зүйл. Үнэндээ Төрийн албан тушаалтнууд, улстөрчид иргэддээ амлалт өгөөд амлалтаа биелүүлээгүй бол хариуцлага хүлээдэг тогтолцоо өнөөдөр байгаа бил үү. Тиймээс эхлээд өөрсдийгээ тойрсон хариуцлагын тогтолцоогоо тодорхой болгооч ээ. Би бол хамгийн их гүтгүүлсэн хүн гэж болно. Шүүмжлэлд эмзэглэх хэрэггүй.
Ер нь Улс төрийн албан тушаалтнууд гомдол гаргах эрхийг нь ч хаах хэрэгтэй. Ухаантай улстөрч бол хэлж ярихаа, хийх үйлдлээ үргэлж мэддэг байх ёстой. Тэгэхээр Эрүүгийн болоод Зөрчлийн тухай хуулиас энэ зүйл заалтыг бүүр хассан ч болох юм. Одоо саналаа эргүүлж татлаа гэж байгаа үндсэн санал нь үлдсэн байдгийг анхаарч үзээрэй” гээд Ерөнхийлөгч УИХ-д санал оруулах эрхийнхээ дагуу орж ирсэн” гэдгийг онцлов.
0 Сэтгэгдэл
2017.04.28
























