Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай УИХ-ын тогтоолыг танилцууллаа
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ
ЗГ: Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна
Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
Намын удирдлагууд сургалтад хамрагдлаа
АН шинэчлэлийн хүрээндээ удирдлага, хүний нөөц, боловсон хүчнийг мэргэшүүлэх талаар анхаарах зорилт тавьсан. Ингээд намын удирдирдах бүрэлдэхүүний 80 гаруй хувийг шинэчилж чадсан. Иймээс шинээр сонгогдсон нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 300 гаруй төлөөлөгчийг сургалтад хамрууллаа. Сургалтаар АН-ын Үндсэн дүрмийн суурь шинэчлэлийн талаар танилцуулсан юм.

Мөн удахгүй болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан ҮБХ-ны гишүүн З.Энхболд “Сонгуулийн компанит ажлын менежемент”-ийн талаар илтгэл тавьсан. Түүнчлэн нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийн тухай танилцуулгыг АН-ын Улс төрийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Уртнасан, Үндэсний аюулгүй байдал тусгаар тогтнолын талаар улс төр судлаач П.Галиндэв танилцуулсан.

Харин одоо нийгэмд өрнөж буй эдийн засаг, улс төрийн халуухан сэдвээр тухайбал, татвар, ОУВС-гийн хөтөлбөр, төсвийн тодотгол, концесс тойрсон асуудлаар сургалт явуулж мэдээлэл өглөө. Сургалтад хамрагдсан, намын дарга, Хэрэг Эрхлэх газрын дарга нар аймаг, дүүрэгтээ очоод намын бусад гишүүдэд дээрх сургалтын талаар мэдээлэл өгөх юм.

0 Сэтгэгдэл