Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
Ц.НЯМДОРЖ: НАМАЙГ ЯВЖ БАЙНА ГЭЖ БОДООД ДЭМЖЭЭРЭЙ, САНАЛАА ТҮҮНД ӨГӨӨРЭЙ

Яг одоо Тусгаар тогтнолын ордонд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Миеэгомбын Энхболдын сурталчилгааны нээлт болж байна. Уг нээлтэд УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж оролцож үг хэллээ. Тэрбээр “Миеэгомбын Энхболдод олон сайхан зан чанар бий. Гал алдаж алдаж өрөөнд нь яваад ороход инээгээд сууж байдаг хүндээ. Тэгээд бид нар ярьдаг байхгүй юу “М.Энхболдын энэ хүлээцтэй, тэвчээртэй зан чанар хаанаас гараад байна вэ” гэж. Тэгэхэд нэг хүн надад хэлж байсан юм.
“М.Энхболдод Ж.Самбуу даргын нэг юм яваад байдаг юм” гэж. Мөн эцгийн талын тэвчээртэй зан чанар бас байдаг байх шүү. Монголчууд бид самруулж боллоо. Найман жил самрууллаа. Одоо хангалттай. Тулхгүй, ноён нуруугүй хүн Төрийн тэргүүн болбол яаж самардагийг бид хангалттай харлаа. Одоо ноён нуруутай, түшиг тулгууртай хүн Төрийн тэргүүн болох ёстой. Миеэгомбын Энхболд дарга Төрийн тэргүүн болох ёстой. Намайг дэмждэг, надад итгэдэг монголын мянга мянган ард түмэн бий. Би дахиад хичээнгүйлэн гуйя. Миеэгомбын Энхболд даргыг намайг явж байна гэж бодоод монголчууд минь дэмжээрэй, саналаа түүнд өгөөрэй. Монгол түмний минь буян заяа мөнхөд өөдөө байг. Баярлалаа Та бүхэндээ” хэмээсэн юм.

0 Сэтгэгдэл