Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
Нэр дэвшигч Х.Баттулга Дорнод аймгийн иргэд, сонгогчидтэй уулзаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардилсан намаас нэр дэвшигч Халтмаагийн Баттулгын сонгуулийн сурталчилгааны ажил Дорнод аймгийн Чойбалсан хотноо үргэлжилж байна. Нэр дэвшигч Х.Баттулга Зүүн бүсийн эрчим хүчний эх үүсвэр болсон Чойбалсан хотын дулааны цахилгаан станцтын үйл ажиллагаатай танилцсаныхаа дараа аймгийн Тусгаар тогтнолын талбай дахь БНМАУ-ын маршал, Ерөнхий сайд асан Хорлоогийн Чойбалсаны хөшөөтэй танилцаж хүндэтгэл үзүүллээ. Уг хөшөөг “Тал нутгийн хөгжлийн төв” ТББ-аас санаачлан, “АЭСБ” ХХК-ийн захиалгаар Урчуудын эвлэлийн уран барималчид бүтээн байгуулжээ. Өдгөө Маршал Х.Чойбалсаны хөшөө дурсгал олон ч морьт хөшөө ганцхан байдаг нь энэ ажээ. Хөшөөний гүйцэтгэлийн ажил өнгөрсөн онд дууссан бөгөөд хөшөөт талбайн хойно аймгийн Нутгийн удирдлагын шинэ байр баригдаж байгаа ажээ. Хөшөөний нүүрэн талд “Эхэмлэж яваарай хэмээн машид итгэн эрхчөлөө, тусгаар тогтнолыг та нартаа үлдээе” хэмээх Х.Чойбалсаны хэлсэн үгийг кирилл үсгээр сийлжээ.

Хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслолд нэр дэвшигч Х.Баттулга, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, Дорнод аймгийн Хэрлэн сумын Ардилсан намын дарга Ч.Эрдэнэбат тэргүүтэй албаны хүмүүс, иргэд сонгогчдын хамт оролцлоо. Нэр дэвшигч Х.Баттулгын иргэд, сонгогчидтой хийх уулзалт яг одоо аймгийн Хөгжимт драмын театрт эхэлж байна.

0 Сэтгэгдэл