Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
МҮАН М.Энхболдыг дэмжихээ илэрхийллээ

Монгол Ардын намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч М.Энхболдын дэвшүүлсэн “Монгол гэр-монгол төр” мөрийн хөтөлбөрийн бодлого, үзэл баримтлалыг дэмжиж буйгаа МҮАН-ынхан илэрхийллээ. Үүний илэрхийлэл болгож МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Тус намын дарга Б.Цогтгэрэл дэмжиж буй таван үндэслэлээ тайлбарласан юм.
Тэрбээр “Төр юуны өмнө тогтвортой ажиллах ёстой. Хоёрдугаарт, МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын дэвшүүлсэн “Эвтэй Монгол, Ээлтэй төр” мөрийн хөтөлбөр нь нийгмийн бүхий л салбарыг хамарсан цэгцтэй цогц хөтөлбөр болсон, хэрэгжих бүрэн үндэслэлтэй учраас бид дэмжиж байна. Гуравдугаарт, МАН УИХ-ын сонгуулийн үр дүнгээр олонхи болсон. Ерөнхийлөгчийн сонгуулиар бүрэн хариуцлагыг энэ намд үүрүүлэх ёстой. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг нэг мөр болгож шийдэх учиртай. Дөрөвдүгээрт, ОУВС-гийн хөтөлбөрт Монгол Улс хамрагдсанаар хямралыг даван туулах боломж бүрдэнэ гэж харж байна. Тавдугаарт, М.Энхболд нийслэл хэмээх их айлыг удирдаж, төрийн албанд анхан шатнаас нь эхлэн ажиллаж, хариуцлага өндөр албанд дэвшиж өгсөж ирсэн туршлагатай, бэлтгэгдсэн хүн. Улс төрийн ууган намыг хоёр удаа удирдаж байгаа. Бүс нутаг болон дэлхийн төвшинд улс орноо төлөөлж чадах төрийн тэргүүн байж чадна гэж бид үнэлж байна” гэв.
Дашрамд дурдахад, МАН-аас нэр дэвшигч М.Энхболдыг иргэний нийгмийн 60 гаруй байгууллага дэмжин ажиллахаа өмнө нь илэрхийлсэн юм.
Х.Сүрэн

0 Сэтгэгдэл