Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
БСШУС-ын Яам Г.Чулуунбаатар гэдэг сайдтай боллоо

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар академич Г.Чулуунбаатарыг томилуулах саналаа УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьсан. Энэ дагуу өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулж хэлэлцээд хуралдаанд 49 гишүүний 94 хувийн саналаар Г.Чулуунбаатарыг БСШУС-ын сайдаар томиллоо. Гишүүд түүнд сурах бичгийн алдааг засах, тусгай сургуулиудын асуудлыг цэгцлэх, их, дээд сургуулиудын сургалтын чанарыг сайжруулах, багш нарийн цалин хангамжид анхаарлаа хандуулахыг даалгав.
Г.Чулуунбаатар нь:
-1975-1981 онд МУИС-ийн Философийн салбарыг философич, нийгмийн ухаан багш, судлаач мэргэжлээр бакалавр, магистрын зэрэгтэй төгссөн
- 2013 оноос одоог хүртэл Монгол Улсын ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал
- 2008-2013 онд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академийн захирал
- 2007-2011 онд НҮБХХ-ийн Хүний эрхийг баталгаажуулах, ардчилсан засаглалыг хөгжүүлэх Мянганы хөгжлийн есдөх зорилгыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх төслийн Үндэсний захирал
- 2000-2008 онд УИХ-ын даргын ахлах зөвлөх
- 1997-2009 онд Монгол Улсын ШУА-ийн Философи, социологи, эрх зүйн хүрээлэнгийн захирал
- 2004-2008 онд МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүн
- ШУА-ийн Тэргүүлэгч гишүүн (одоог хүртэл)
- Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн гишүүн
- 2004-2008 онд УИХ-ын дэргэдэх Судалгааны төвийн захирлаар ажиллаж байсан туршлагатай юм байна.

0 Сэтгэгдэл