Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай УИХ-ын тогтоолыг танилцууллаа
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ
ЗГ: Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна
Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
Баянхонгор аймгийн Шаргалжуут чиглэлд хот хоорондын зорчигч тээвэр үйлчилнэ
Ажлын байрыг нэмэгдүүлэх мөрийн хөтөлбөрт Баянголын 8 дугаар хорооныхон ам сайтай байна
Нэг сэтгэлээр, нэг хүнийг сонгохоо илэрхийлээд буй Баянгол дүүргийн наймдугаар хорооны иргэд МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын мөрийн хөтөлбөрийг ихэд сайшааж байна. Тэд багаар бүрэн итгэл хүлээлгэж, сонголтоо хийнэ гэдгээ нэр дэвшигчийн уулзалтын үеэр онцолж байв.
Наймдугаар хороонд сонгуулийн насны 8000 гаруй иргэн амьдардаг бөгөөд дан орон сууцны хороолол гэдгээрээ онцлогтой. Тэр ч утгаараа орон сууцнуудын дундах нийтийн эзэмшлийн талбай, авто машины зогсоол оршин суугчдын тулгамдсан асуудал байсаар ирсэн. Үүнийгээ ч ухуулагч нарыг иргэдэд мөрийн хөтөлбөр танилцуулах үеэр онцолж байлаа.
Түүнчлэн хорооны нийт хүн амын 70 хувь нь 26-51 насныхан. Гэвч тэдгээр хүн амын дунд ажилгүйдэл их байгаа нь шийдвэрлэвэл зохих асуудал гэдгийг тэд хэлж байна. Тиймдээ ч МАН-аас нэр дэвшигч М.Энболдын мөрийн хөтөлбөрт багтсан ажилгүйдлийг бууруулах “Ажлын байрыг ахицтай нэмнэ, Бизнесийг гараан дээр нь дэмжинэ” зэрэг дэд хөтөлбөрүүдийг дэмжиж буйгаа илэрхийлэв.
Баянгол дүүргийн МАН-ын наймдугаар үүрийн дарга Б.Ууганцэцэг иргэд, сонгогчидтой биечлэн уулзаж, намынхаа мөрийн хөтөлбөр болоод үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл хүргэн ажиллаж байна. Мөн тус хорооны иргэд наймдугаар хорооны ухуулгын байран дээр биечлэн ирж нэр дэвшигч М.Энхболдын мөрийн хөтөлбөртэй танилцахын зэрэгцээ санал, хүсэлтээ илэрхийлсээр байна.

Баянгол дүүргийн МАН-ын наймдугаар үүр
0 Сэтгэгдэл