Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ Баянхонгор аймгийн Шаргалжуут чиглэлд хот хоорондын зорчигч тээвэр үйлчилнэ Сэлбэ гол дагуух авто замыг долоодугаар сарын 10-ны дотор ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна Нийслэлийн хэмжээнд тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Улаанбаатарт хүн амын нягтаршил, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр гамшгийн эрсдэл нэмэгдэж байна Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын тоо 418732 хүрчээ Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 118 цэг гаргана Оюуны өмчийн газрын киоск төхөөрөмжид “Хурдан” үйлчилгээ нэвтэрлээ
У.Хүрэлсүх Шадар сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээр албан ажлаа хүлээлгэн өгнө гэж хэлснийхээ дагуу Ерөнхий сайдад өнгөрсөн баасан гаригт өргөдлөө өгсөн байна.


Тэрээр өргөдөлдөө " Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат таны зохион байгуулан хэрэгжүүлж буй улстөрийн бохир үйл ажиллагаатай би эвлэрч чадахгүй тул тантай цаашид хамтран ажиллах ёс суртахуун итгэл үнэмшилгүй боллоо. Таны явуулж буй бодлого үйл ажиллагаанд эх орон, ард түмнээ гэсэн сэтгэл дутаж, улс төр, бизнесийн цөөн хэдхэн гэр бүлийн эрх ашгийг хамгаалж, ард түмний дургуйцлийг төрүүлж буй 60 тэрбумын гэх төрийн албыг үнэлж, зарсан хэргийг хаацайлж байгаа нь Монгол төрийн эрх ашиг, Үндэсний аюулгүй байдалд харшилж байна" гээд Тантай хамтран ажиллахаас татгалзаж, Монгол Улсын Засгийн газрын гишүүн Шадар сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байна" гэжээ.
Шадар сайд У.Хүрэлсүхийн хүсэлтийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн кабинетын гишүүдийн саналаар албан тушаалаас нь чөлөөлөх гэнэ.
0 Сэтгэгдэл
Bayartai sain yavaarai ta tanid itgej bailaa mujik geed l baharhaj blaa shdee kkk
Хамгийн их уншсан