Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ Баянхонгор аймгийн Шаргалжуут чиглэлд хот хоорондын зорчигч тээвэр үйлчилнэ Сэлбэ гол дагуух авто замыг долоодугаар сарын 10-ны дотор ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна Нийслэлийн хэмжээнд тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Улаанбаатарт хүн амын нягтаршил, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр гамшгийн эрсдэл нэмэгдэж байна Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын тоо 418732 хүрчээ Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 118 цэг гаргана Оюуны өмчийн газрын киоск төхөөрөмжид “Хурдан” үйлчилгээ нэвтэрлээ
ТАСС: Монголын эрх баригч намын гишүүүд Засгийн газраа огцруулна

Монгол Улсын эрх баригч намын гишүүд Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбатыг огцруулах шаардлагаа өнгөрсөн лхагва гарагт  УИХ-даа өргөн барилаа хэмээн “Монголын дуу хоолой” радио станцын мэдээлснийг  оросын мэдээллийн ТАСС агентлаг дамжуулжээ.

“Ерөнхий сайдыг огцруулах шаардлагад тус намын 30 гишүүн гарын үсэг зурсан” мэдээлэлд дурдсан байна. Баримт бичигт “Ерөнхий сайд албан үүргээ гүйцэтгэж чадахгүй байна” гэж тэмдэглэжээ.

Шаардлага тавигсдын хэлж байгаагаар бол УИХ-ын 76 гишүүний 39 нь энэ шаардлагыг дэмжиж гараа өргөвөл Ерөнхий сайд огцрох юм байна. Хуулиар бол энэ шаардлагыг парламент 14 хоногийн хугацаанд авч хэлэлцэх ёстой гэнэ. Гэхдээ Монголын түүхэнд огцруулах тухай асуудлыг хоёроос зургаан сар хэлэлцэж байсан тохиолдол бий.

Жаргалтулгын Эрдэнэбат 2016 оны долдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон юм. Энэ албанд ирэхээсээ өмнө тэрээр Монгол Улсын Сангийн сайдын алба хашиж байсан юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан