Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ Баянхонгор аймгийн Шаргалжуут чиглэлд хот хоорондын зорчигч тээвэр үйлчилнэ Сэлбэ гол дагуух авто замыг долоодугаар сарын 10-ны дотор ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна Нийслэлийн хэмжээнд тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Улаанбаатарт хүн амын нягтаршил, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр гамшгийн эрсдэл нэмэгдэж байна Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын тоо 418732 хүрчээ Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 118 цэг гаргана Оюуны өмчийн газрын киоск төхөөрөмжид “Хурдан” үйлчилгээ нэвтэрлээ
Ховдын Ш.Адьшаа Ерөнхийлөгчид зөвлөнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга захирамж гаргаж Ш.Адьшааг орон тооны бус зөвлөхөөр томилов. Ш.Адьшаа нь хуульч мэргэжилтэй, салбартаа олон жил ажилласан нэгэн юм. Тэрбээр Монголын Жүдо бөхийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч бөгөөд “Сити энержи” ХХК-ийн Улаанбаатармед эмнэлгийн ТУЗ-ийн дарга, Ховд аймгийн МоАХ-ны дарга, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн билээ.

Түүний ажиллаж байсан газруудаас дурдвал:

  • Ховд аймгийн Прокурорын газарт мөрдөн байцаагч, хяналтын прокурор, туслах прокурор,

  • Монгол Улсын Дээд шүүх, Улсын Ерөнхий Прокурорын газрын хэвлэл “Хууль ёс” сэтгүүл, “Монгол журам” сонинд сурвалжлагч, хариуцлагатай нарийн бичгийн дарга

  • Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч, “Буурал сор” ХХК-д захирал.

  • ГЕГ-т хэрэг бүртгэгч, гаалийн байцаагч, ахлах байцаагч, Хэлтсийн дарга

  • Ховд аймгийн “Хөгжлийг төлөө сан” ТББ-ын ерөнхийлөгч

  • “Ачит-Арвис” ХХК-ийн ТУЗ-ын дарга

  • Зам, тээврийн сайдын зөвлөх

  • Ховд аймгийн Засаг даргын ахлах зөвлөхөөр тус тус ажилласан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан