Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ Баянхонгор аймгийн Шаргалжуут чиглэлд хот хоорондын зорчигч тээвэр үйлчилнэ Сэлбэ гол дагуух авто замыг долоодугаар сарын 10-ны дотор ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна Нийслэлийн хэмжээнд тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Улаанбаатарт хүн амын нягтаршил, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр гамшгийн эрсдэл нэмэгдэж байна Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын тоо 418732 хүрчээ Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 118 цэг гаргана Оюуны өмчийн газрын киоск төхөөрөмжид “Хурдан” үйлчилгээ нэвтэрлээ
Орос, монголын цэргийн “Сэлэнгэ-2017” сургууль Зүүнбаянд эхэллээ

Орос, Монголын цэргийн хамтарсан “Сэлэнгэ-2017” хээрийн сургууль монголын өмнөд говь дахь Зүүнбаянгийн полигонд эхэллээ гэж Оросын цэргийн Дорнод тойргийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.
“Нээлтийн ажиллагааны үеэр хоёр орны дайчид өөрийн орны Төрийн дууллаа эгшиглүүлж, төрийн далбаагаа мандууллаа. Мөн “Сэлэнгэ-2017” сургуульд зориулсан хоёр орны цэргийн хамтын ажиллагааг бэлгэдсэн тусгай тугийг өргөлөө” гэж хэвлэлийн мэдээнд дурджээ.

Жил бүр болдог “Сэлэнгэ” хээрийн сургууль энэ жил цаг агаарын хүнд нөхцөлтэй говьд болж байгаагаараа онцлог. Хээрийн сургуулийн үеэр хоёр орны дайчид хууль бус зэвсэглэсэн бүлэглэлүүдийг устгах сургуулилтыг хамтран хийнэ. Хээрийн сургуульд мянга гаруй цэргийн албан хаагч оролцож байгаагийн тал нь оросын Буриадын Хиагт дахь мото буудлагын нэгтгэлийн дайчид байгаа юм.

Орос, Монголын цэргийн хамтарсан “Сэлэнгэ” хээрийн сургууль 2008 оноос эхлэн явагдаж эхлээд “Дархан” нэртэй байсан ч 2011 оноос “Сэлэнгэ” гэж нэрлэх болсон юм. 2016 онд монголын дайчид Буриадын Бурдуны полигонд ирж мянга гаруй цэргийн албан хаагч, 200 нэг цэргийн техник оролцсон юм гэж tass.ru мэдээлэв.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан