Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ Баянхонгор аймгийн Шаргалжуут чиглэлд хот хоорондын зорчигч тээвэр үйлчилнэ Сэлбэ гол дагуух авто замыг долоодугаар сарын 10-ны дотор ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна Нийслэлийн хэмжээнд тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Улаанбаатарт хүн амын нягтаршил, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр гамшгийн эрсдэл нэмэгдэж байна Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын тоо 418732 хүрчээ Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 118 цэг гаргана Оюуны өмчийн газрын киоск төхөөрөмжид “Хурдан” үйлчилгээ нэвтэрлээ
Д.Эрдэнэбат: МАН дотоод зөрчлөө төрийн танхимд оруулж ирж байгаад харамсаж байна

УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос ирүүлсэн Засгийн газрыг огцруулахгүй байх тухай санал дүгнэлтийг хэлэлцэх байсан ч УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагийн хүсэлтээр ээлжит бус чуулганыг түр завсарлуулав. Үүнтэй холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ.


Тэрбээр "Өнөөдөр бүх асуудлыг Үндсэн хуулийн дагуу эцэслэн шийдэх эцсийн өдөр. Өөрөөр хэлбэл, өнөөдөр ямар ч байсан энэхүү ээлжит бус чуулганы хуралдаанаар Засгийн газрын асуудлыг нэг тийш нь шийдэх ёстой. Харамсалтай нь 65-ын олонхийн бүлэг намынхаа дотоод зөрчлүүдийг төрийн танхим оруулж ирлээ. Ийм үйлдэл гаргаж байгаад бид их харамсаж байна. Чуулганы хуралдаан цаашид хэрхэн үргэлжлэх нь ойлгомжгүй байдалд үүсч байна. Хоёрдугаарт, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга "Олонхийн бүлгийн нэг хэсэг нь Ардчилсан намтай хамтарч Засгийн газрыг унагах гэж байна" гэсэн туйлын хариуцлаггүй мэдэгдэл хийлээ. Би өмнө нь энэ талаар байр сууриа илэрхийлсэн байгаа. 65-ын үнэмлэхүй олонхийн бүлэг Засгийн газраа хэрхэх нь тэдний асуудал. Түүнээс энэ асуудал сөрөг хүчинд ямар ч хамаагүй. Ардчилсан нам өөрийнхөө улстөрийн байр суурийг тодорхойлчихсон гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Бид энэ байр суурь дээрээ байгаа. Засгийн газраа авч үлдэх үү, эс авч үлдэх үү гэдэг нь МАН-ын дотоод зөрчилдөөн, дотоод асуудал нь юм гэдгийг би дахин хэлэхийг хүсч байна. Мөн дөнгөж сая чуулганы хуралдаанаар нэг асуудал гэнэт орж ирлээ. Тэр нь Тусгай хяналтын дэд хороогоор Ерөнхий сайдын асуудлыг хэлэлцэх тухай асуудлыг оруулж ирж хуралдааныг түр завсарлуулж байгаа нь хууль бус. Учир нь өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар ганцхан асуудлыг хэлэлцэхээр орж ирсэн. Ээлжит бус чуулган зөвхөн хэлэлцэх асуудлын хүрээнд асуудал ярьдаг. Түүнээс бусад асуудлыг хэлэлцдэггүй юм. Төрийн байгуулалтын байнгын хороо энэ асуудлыг хэлэлцээд шийдвэрээ гаргачихсан. Одоо энэ асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар л хэлэлцэх учиртай. Аливаа нэг Засгийн газрын асуудал Тусгай хяналтын болон бусад дэд хороонд үл хамаарах зүйл. Хэрвээ өнөөдөр Үндсэн хуулийн эцсийн хугацаа болох 15 хоногийн хугацаанд ээлжит бус чуулганаар Засгийн газрын асуудлыг шийдэж чадахгүй, хугацаа хэтрэх юм бол УИХ-ын дарга Үндсэн хууль зөрчсөн үйлдэл рүү орно гэдгийг би эрх баригчдад дахин сануулахыг хүсч байна" гэлээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан