Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ Баянхонгор аймгийн Шаргалжуут чиглэлд хот хоорондын зорчигч тээвэр үйлчилнэ Сэлбэ гол дагуух авто замыг долоодугаар сарын 10-ны дотор ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна Нийслэлийн хэмжээнд тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Улаанбаатарт хүн амын нягтаршил, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр гамшгийн эрсдэл нэмэгдэж байна Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын тоо 418732 хүрчээ Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 118 цэг гаргана Оюуны өмчийн газрын киоск төхөөрөмжид “Хурдан” үйлчилгээ нэвтэрлээ
“Топор” багийнхан хагаралдаж хоёр хуваагджээ

Шадар сайд У.Хүрэлсүхийн зорьж зүтгэж, хүсч хүлээгээд байгааг захын хорооллын эмгэн ч бараг хэлчих байх. Түүний дараагийн алхам нь Ерөнхий сайд болох явдал. Үүний тулд МАН хэмээх Монголын улстөрийн ууган намын дарга болох хэрэгтэй. Намын дарга болчихвол Ерөнхий сайдын суудал гар хүрэх газарт зэрэгцээд ирнэ. Харин намын даргын суудал түүний хувьд дэндүү хол. Тэр холын хүслээ ойртуулах нэг арга нь намын даргаа муухай харагдуулах. Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдал түүнд ерөөл буянаар ирж буй боломж мэт харагдсан байх.

Гэхдээ  дарга болох зам дардан биш, бас өрсөлдөгчтэй. Өрсөлдөгч нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат. Өрсөлдөгчөө муухай харагдуулахын тулд өөрийгөө бас чухал хүн гэж харуулах давхар мэхийг бодож олжээ. Тэр нь У.Хүрэлсүхийг араас нь дагаж мөрдөж, амь насанд нь халдахаар заналхийлж байна гэх жүжгийг хамаатан садангуудтайгаа хамтарч зохион байгуулсныг АТГ-ынхан нийтэд мэдээлчихсэн. Энэ  болчимгүйдэл нь илэрч тодроод ирэхийн цагт төрийн ажлыг цалгардуулж, Тусгай хяналтын дэд хороог хуралдуулахгүй саад хийсээр иржээ. Ингэсээр арга буюу өнөөдөр Ерөнхий сайд энэ асуудлаар УИХ-ын ээлжит бус чуулганд хандсанаар асуудлыг нэг мөр болгосны дараа Засгийн газрын асуудлыг хэлэлцэхээр түр завсарлага аваад байгаа билээ. Тэгвэл өнөөдөр УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо Ерөнхий сайдын хүсэлтийн дагуу тагнаж чагнасан гэх хэрэгтэй холбоотой материалтай танилцаж эхлээд байна. Энэ дэд хороонд гарын үсэг зурсан дөрвөн гишүүн буюу С.Батболд, Д.Цогтбаатар, Г.Занданшатар, Н.Энхболд, Я.Санжмятав нар байгаа.

Монголын улстөрийг талцуулж, намаа хоёр хуваагаад байгаа У.Хүрэлсүх тэргүүтэй хэсэг нөхдийг хэвлэл мэдээллийнхэн “Топорчууд” хэмээн нэрлэснийг анзаарсан байх. Үүнтэй зэрэгцээд “Топорчууд” хоёр хуваагджээ гэсэн мэдээлэл нэлээд хүчтэй дуулдаж эхлэв.

Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан 30 гишүүний тэн хагас нь  ерөөс энэ У.Хүрэлсүх гэдэг ганц хүний төлөө улс төр хийх нь ёс зүйгүй үйлдэл хэмээн үзэж байгаа бололтой. Товчхондоо хэний төлөө юуны тулд явж байгаагаа зарим нь анзаарч байр сууриа эргэн харах болжээ.

Тэдний хувьд  нам өөрийн дотоод дүрэм журамтай. Бид энэ намаас нэр дэвшиж төрд төлөөлөл болж байгаагийн хувьд намын шийдвэр бодлогыг хүндэтгэж дагах ёстой гэж үзэж байгаа аж.  Нөгөө талаасаа эдийн засагт бий болоод байгаа өсөлтийг хэвээр хадгалах нь улстөрийн талцлаас илүү Монголд  хэрэгтэй гэсэн санаа оноогоо илэрхийлж байгаа гэх мэдээлэл байна. Үнэхээр ч УИХ-ын гишүүн гэдэг их итгэл хариуцлага, сонгогчдын итгэл үүрэг даалгаврыг үүрчихээд ганц хүний дохио зангаагаар хийсч намираад байвал юуных нь улстөрч байх билээ дээ.

Харин “топор” бүлэглэлийн зарим нь  У.Хүрэлсүхийг дэмжсэнээрээ дэмжинэ, энэ хүнийг хүссэнд нь хүргэх нь бидний хожмын зам засагдаж байгаа хэрэг гэж үзэгчид бас байгаа гэнэ.  Тэдний хувьд өнөөгийн Шадар сайдтай хаа ч явсан хамтдаа гэж байгаа бололтой юм. Ямартай ч нөгөө алдарт “Тодорчууд” дотроо дахин хагаралдаж хоёр хуваагдсан гэх бор шувуу нисээд байна.Оргүй хоосон биш байх, нэг юм болох нь ч болж дээ.

Эх сур: http://www.uls.mn/read/2cab148c
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан