Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 4 төсөл хэрэгжүүлж байна
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ
Их найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөлөө
“Хадгаламжтай аялал” аяны сугалаа үрждэг сар эхэллээ
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын менежмент баялаг бүтээгчдэд шилжлээ
Ерөнхий сайд Н.Учрал: Эрх чөлөөний хүчинд, эдийн засгийн эрх чөлөөнд итгэж, хүндрэлийн мөчлөгийг хамтдаа сөрөн зогсож чадна
Монголын уран нугараачид чуулна
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан боллоо
"ЭТТ" ХК хоёр удаагийн арилжаагаар 96 мянган тонн нүүрс борлуулжээ
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан орчимд хоёр байршилд нийт 1.9 км авто зам барина
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Монгол Улсын хүнсний аюулгүй байдал” үндэсний чуулган зохион байгуулна
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар “Монгол Улсын хүнсний аюулгүй байдал” үндэсний чуулганыг Есдүгээр сарын 12-ны өдөр Төрийн ордны Их танхимд зохион байгуулах гэж байна.
Уг үндэсний чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ХХААХҮЯ, Монголын хүнсчдийн холбоо, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран зохион байгуулж байна.
Монгол Улсын хүнсний салбарын өнөөгийн байдлыг тодорхойлох, хүн амын гол нэрийн хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах, хүнсний хангамжийг сайжруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах шаардлагатай арга хэмжээний саналыг боловсруулж, шийдвэрлүүлэхэд “Монгол Улсын хүнсний аюулгүй байдал” сэдвээр хийх үндэсний чуулганы зорилго оршиж байгаа юм.
Үндэсний чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ХХААХҮЯ, МХЕГ, ГЕГ зэрэг Төрийн захиргааны байгууллага, мэргэжлийн холбоод, хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэн, судлаачид, газар тариалан эрхлэгчид, хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл оролцоно.
Үндэсний чуулганы өмнө салбар хуралдаанууд болсон бөгөөд 8 дугаар сарын 28-ны өдөр Мах, махан бүтээгдэхүүн, өндөг, гахай, тахианы мах үйлдвэрлэгчдийн тулгамдсан асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, 8 дугаар сарын 29-ний өдөр Сүү, ус, ундаа, тос үйлдвэрлэгчдийн тулгамдсан асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, 8 дугаар сарын 30-нд Төмс, хүнсний ногоо, гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн тулгамдсан асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам сэдэвт салбар хуралдааныг тус тус хийж хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдийн санал бодлыг сонссон юм.
“Монгол Улсын хүнсний аюулгүй байдал” сэдвээр үндэсний чуулган зохион байгуулснаар хүнсний салбарын хувийн хэвшилд тулгамдсан асуудлыг хэлэлцэж, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох, төрөөс авч хэрэгжүүлэх шаардлагатай бодлогын арга хэмжээний саналыг боловсруулах, төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг үр дүнд хүрнэ хэмээн зохион байгуулагчид үзэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар “Монгол Улсын хүнсний аюулгүй байдал” үндэсний чуулганыг Есдүгээр сарын 12-ны өдөр Төрийн ордны Их танхимд зохион байгуулах гэж байна.Уг үндэсний чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ХХААХҮЯ, Монголын хүнсчдийн холбоо, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран зохион байгуулж байна.
Монгол Улсын хүнсний салбарын өнөөгийн байдлыг тодорхойлох, хүн амын гол нэрийн хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах, хүнсний хангамжийг сайжруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах шаардлагатай арга хэмжээний саналыг боловсруулж, шийдвэрлүүлэхэд “Монгол Улсын хүнсний аюулгүй байдал” сэдвээр хийх үндэсний чуулганы зорилго оршиж байгаа юм.
Үндэсний чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ХХААХҮЯ, МХЕГ, ГЕГ зэрэг Төрийн захиргааны байгууллага, мэргэжлийн холбоод, хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэн, судлаачид, газар тариалан эрхлэгчид, хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл оролцоно.
Үндэсний чуулганы өмнө салбар хуралдаанууд болсон бөгөөд 8 дугаар сарын 28-ны өдөр Мах, махан бүтээгдэхүүн, өндөг, гахай, тахианы мах үйлдвэрлэгчдийн тулгамдсан асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, 8 дугаар сарын 29-ний өдөр Сүү, ус, ундаа, тос үйлдвэрлэгчдийн тулгамдсан асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам, 8 дугаар сарын 30-нд Төмс, хүнсний ногоо, гурил, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн тулгамдсан асуудал, тэдгээрийг шийдвэрлэх арга зам сэдэвт салбар хуралдааныг тус тус хийж хүнсний үйлдвэрлэл эрхлэгчдийн санал бодлыг сонссон юм.
“Монгол Улсын хүнсний аюулгүй байдал” сэдвээр үндэсний чуулган зохион байгуулснаар хүнсний салбарын хувийн хэвшилд тулгамдсан асуудлыг хэлэлцэж, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох, төрөөс авч хэрэгжүүлэх шаардлагатай бодлогын арга хэмжээний саналыг боловсруулах, төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг үр дүнд хүрнэ хэмээн зохион байгуулагчид үзэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗАР
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА
0 Сэтгэгдэл
























