Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ Баянхонгор аймгийн Шаргалжуут чиглэлд хот хоорондын зорчигч тээвэр үйлчилнэ Сэлбэ гол дагуух авто замыг долоодугаар сарын 10-ны дотор ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна Нийслэлийн хэмжээнд тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Улаанбаатарт хүн амын нягтаршил, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр гамшгийн эрсдэл нэмэгдэж байна Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын тоо 418732 хүрчээ Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 118 цэг гаргана Оюуны өмчийн газрын киоск төхөөрөмжид “Хурдан” үйлчилгээ нэвтэрлээ
Д.Оюунхорол, Ц.Нямдорж нар хамгийн идэвхтэй байжээ

УИХ-ын хаврын чуулганы хугацаанд Д.Оюунхорол, Ц.Нямдорж нар хамгийн идэвхтэй хуралдаа суужээ. Хаврын чуулган нийт 25 удаа хуралдсан бөгөөд дээрх гишүүд хурлаа нэг ч таслаагүй байна. Хаврын чуулганд “сүүл мушгисан” гишүүдийн тоонд Б.Наранхүү, С.Жавхлан нар багтаж байна. Б.Наранхүү гишүүний хувьд дөрвөн удаагийн чуулганд ирцээ бүртгүүлсэн бол С.Жавхлан таван удаа ирцээ бүртгүүлжээ.

С.Жавхлан гишүүн оффшорын асуудлаар УИХ-ын дарга, Ерөнхийлөгч нарт шаардлага хүргүүлээд хариугаа автал хуралдаа суухгүй гэдгээ мэдэгдсэн. Ингээд тэрбээр 20 удаагийн чуулганд оролцоогүй байна. Харин ээлжит бус чуулган хуралдаж, Засгийн газрыг огцруулах асуудал хэлэлцэхэд С.Жавхлан гишүүн огцруулах нь зүйтэй гэдэг кноп дарсан юм.

УИХ-ын хаврын чуулганд Д.Мурат, Л.Энхболд, А.Ундраа, Н.Номтойбаяр, Б.Чойжилсүрэн, Г.Солтан, Б.Наранхүү нар огт асуулт асуугаагүй байна.

Т.НОМИН


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан