Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ Баянхонгор аймгийн Шаргалжуут чиглэлд хот хоорондын зорчигч тээвэр үйлчилнэ Сэлбэ гол дагуух авто замыг долоодугаар сарын 10-ны дотор ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна Нийслэлийн хэмжээнд тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Улаанбаатарт хүн амын нягтаршил, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр гамшгийн эрсдэл нэмэгдэж байна Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын тоо 418732 хүрчээ Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 118 цэг гаргана Оюуны өмчийн газрын киоск төхөөрөмжид “Хурдан” үйлчилгээ нэвтэрлээ
УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн албан бичигт хариу өгчээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 15-ны өдөр УИХ-ын дарга М.Энхболдод Ээлжит бус чуулган яаралтай хуралдуулах тухай албан бичиг илгээсэн билээ.

Тэгвэл УИХ-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн албан бичигт хариу илгээжээ.

Уг албан бичигт “Танаас ирүүлсэн Ээлжит бус чуулган яаралтай хуралдуулах тухай албан бичигтэй танилцлаа. Улсын Их Хурлын ээлжит бус чуулган саяхан хуралдаж, Монгол Улсын Засгийн газрыг огцруулан, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд томилогдох хүртэл үүрэгт ажлаа гүйцэтгэж байхыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Засгийн газрын гишүүдэд даалгасан. Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа тул төрийн ажил цалгардана, нийгэм эдийн засагт сөрөг үр дагавар гарна гэж үзэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн нэг дэх хэсгийн 2-т зааснаар Улсын Их Хуралд олонхийн суудал авсан намаас нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилуулах саналыг тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулах нь Таны бүрэн эрхэд хамаарч байна. Улсын Их Хуралд олонхи суудал авсан Монгол Ардын Намын Бага хурал 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр буюу ердөө 6 хоногийн дараа товлогдсон тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай мэдээлэгдсэн

Иймд Үндсэн хуулийн дээрх заалтын хүрээнд Ерөнхий сайдаар томилуулах саналыг албан ёсоор хүлээн авсны дараагаар чуулганы нэгдсэн хуралдаан хуралдуулж асуудлыг шийдвэрлэх боломжтой гэдгийг Танд үүгээр уламжилж байна” гэжээ.

Б.Анир http://www.zaluu.com/read/1849hccb4

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан