Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ Баянхонгор аймгийн Шаргалжуут чиглэлд хот хоорондын зорчигч тээвэр үйлчилнэ Сэлбэ гол дагуух авто замыг долоодугаар сарын 10-ны дотор ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна Нийслэлийн хэмжээнд тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Улаанбаатарт хүн амын нягтаршил, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр гамшгийн эрсдэл нэмэгдэж байна Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын тоо 418732 хүрчээ Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 118 цэг гаргана Оюуны өмчийн газрын киоск төхөөрөмжид “Хурдан” үйлчилгээ нэвтэрлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын ахмадын өдөрт зориулан мэндчилгээ дэвшүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 10 дугаар сарын 1-ний өдөр тэмдэглэдэг Монголын ахмадын өдөрт зориулан мэндчилгээ дэвшүүлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч мэндчилгээндээ “Монголын ахмадын өдөр 10 дугаар сарын 1-нийг тохиолдуулан Монголын үе үеийн бахархал, үлгэр дууриал болж явдаг ахмадууддаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Ахмадаа хүндлэх, тэдний билэг сургаалийг сонсох нь монголчуудын зан чанар, өв уламжлал юм. Аливаа нийгмийн өсөлт хөгжил нь өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цаг, гурван үеийнхний тасаршгүй хэлхээ, уялдаагаар л хэрэгждэг болох нь түүхээр нотлогдсон үнэн.

Тийм болохоор ахмадаа асарч, тэдний ахуй амьдралыг дээшлүүлэхэд чиглэсэн шийдвэр, шийдлүүдийг төр цаг үргэлж гаргаж, хэргжүүлж байх учиртайг Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие ямагт анхаарч ажиллах болно.

Ахмадууд маань монголчуудын хамгийн туршлагатай, хал үзэж юмсын ялгаа зөрөөг ойлгодог, мэдэрдэг болсон хэсгийнхэн болохын хувьд нийгмийнхээ амьдралд авч гээхийн ухааныг нэмэрлэж, улс орныхоо хөгжилд цаашдаа хувь нэмрээ оруулсаар байна гэдэгт би гүнээ итгэдэг. Байгууллагууд, хамт олон бүр ахмадын өдрөөр буурлуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлэхийн зэрэгцээ тэдний арвин их туршлага, мэдлэг, ёс уламжлал, зан үйлээс хойч үедээ өвлүүлэхэд анхаарч, санаачлагатай ажиллахыг уриалж байна.

Буянт буурлууд минь урт наслаж, удаан жаргаарай. Та бүхэндээ аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга

Улаанбаатар хот

2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр” гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан