Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ Баянхонгор аймгийн Шаргалжуут чиглэлд хот хоорондын зорчигч тээвэр үйлчилнэ Сэлбэ гол дагуух авто замыг долоодугаар сарын 10-ны дотор ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна Нийслэлийн хэмжээнд тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Улаанбаатарт хүн амын нягтаршил, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр гамшгийн эрсдэл нэмэгдэж байна Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын тоо 418732 хүрчээ Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 118 цэг гаргана Оюуны өмчийн газрын киоск төхөөрөмжид “Хурдан” үйлчилгээ нэвтэрлээ
Ерөнхийлөгч нийслэлийг 4 ханатай гэрт амьдардаг ч бүл нэмсээр байгаа айлтай зүйрлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг өчигдөр хүлээн авч уулзлаа.



Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга С.Батболд Улаанбаатар хотын тулгамдсан зарим асуудлыг хэрхэн шийдэхээр ажиллаж байгаа талаараа танилцуулсан. Агаарын бохирдлыг бууруулах болон цэвэрлэх байгууламжийн шинэчлэл хамгийн их анхаарал татаж байгааг дурдаад агаарын бохирдлыг бууруулахтай холбоотойгоор 3 захирамж гаргасан, цэвэрлэх байгууламжийг шинээр барих, одоо байгаагаа сайжруулах гэх мэт шийдлүүд яригдаж байгааг товч танилцуулсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 500 000 хүн амтай байхаар төлөвлөгдсөн нийслэл өнөөгийн хүн амын төвлөрөл ачааллаа даахаа больсныг бид сайжруулах гэж оролдохоос илүү шинэ дагуул хотууд байгуулах нь үр дүнтэй, илүү ахицтай ажил байх болно хэмээн онцлов. ЗТБХБ-ын сайдаар ажиллаж байхдаа дагуул хот байгуулах төсөл санаачлан ХБНГУ-ын мэргэжилтнүүдээр ТЭЗҮ-ийг хийлгэсэн талаараа ч дурдлаа. Хүн амын төвлөрлийг сааруулах үүднээс төр захиргааны байгууллагууд, их дээд сургуулиудыг хотоос гаргах, дагуул хот байгуулах тулгамдсан асуудлаа шийдсэн Малайз Улсын нийслэл Куала Лампур, БНСУ-ын нийслэл Сөүл, Казахстан Улсын нийслэл Астана гэх мэт хотуудыг үзэж, туршлага судлаасай хэмээн хүсч байгаагаа мөн хотын даргад илэрхийллээ.

Мөнгө хөрөнгөний бэрхшээл яриад суувал юу ч хийж чадахгүй, мөнгө босгож бодит ажил хийж үр дүн гаргах хэрэгтэй талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ үеэр сануулсан юм. Тэрбээр хэлэхдээ аль ч улс орны нийслэл хотод тулгамдсан асуудал байдаг, гэхдээ манай Улаанбаатар хот 4 ханатай гэрт анх өрх айл болоод, ам бүл нэмээд багтахаа больсон өрх айл шиг л байна хэмээн зүйрлэв.

Улаанбаатар хотын нийт хүн ам одоогийн байдлаар 1 сая 370 мянга, нийслэлд өдөр тутам ирж очдог болон хөдөө орон нутгаас ирж суралцаж байгаа оюутны тоог оруулбал 250 мянга орчим хүн энэ тоон дээр нэмэгдэх юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан