Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ Баянхонгор аймгийн Шаргалжуут чиглэлд хот хоорондын зорчигч тээвэр үйлчилнэ Сэлбэ гол дагуух авто замыг долоодугаар сарын 10-ны дотор ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна Нийслэлийн хэмжээнд тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Улаанбаатарт хүн амын нягтаршил, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр гамшгийн эрсдэл нэмэгдэж байна Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын тоо 418732 хүрчээ Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 118 цэг гаргана Оюуны өмчийн газрын киоск төхөөрөмжид “Хурдан” үйлчилгээ нэвтэрлээ
Т.Аюурсайхан: Ө.Энхтүвшин гишүүн ээ, Та зөв зөнө


УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан У.Хүрэлсүхийн Засгийн газрын Шадар сайдад нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинг дэмжихгүй гэдгээ хатуухан хэлэв. Учир нь Ө.Энхтүвшин гишүүн бол залуу гишүүддээ муу муухайгийн үлгэр дууриал болж байгаа нэгэн гэв. 
Т.Аюурсайхан нарын гишүүд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах үндэслэлийг гаргаж тавьж байхад Ө.Энхтүвшин гишүүн тэднийг дэмжиж буйгаа илэрхийлж, гарын үсэг зурна гэдгээ амласан байна. Харамсалтай нь,өөрийгөө Ерөнхий сайд болж чадахгүй гэдгээ мэдээд нүүр бууруулсан.Түүгээр зогсохгүй энэ Засгийн газарт орж ажиллахгүй, Шадар сайд болохгүй гэж ярьчихаад өнөөдөр нөхцөл байдал өөрчлөгдсөн гээд сууж байгаа нь цаашид хэлсэн үг бүр өөрчлөгдөх нь тодорхой гэж харж байгаа гэлээ.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Ө.Энхтүвшин гишүүнийг МАН-ын дарга байхад хэд хэдэн санал оруулж байсан ч огт хөдлөөгүй. Тиймээс залуу гишүүд намын даргаас буулгаж байсан гэдгийг сануулаад "Та өөрийнхөө хүүхдийг ядаж бод. Намаар хүү чинь эргэлдээд байна билээ. Эцгээр нь үнэлэлт дүгнэлт өгвөл яана. Зөнөж байгаа бол зөв зөнө. Та ичиж амьдар" хэмээв. 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан