Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ Баянхонгор аймгийн Шаргалжуут чиглэлд хот хоорондын зорчигч тээвэр үйлчилнэ Сэлбэ гол дагуух авто замыг долоодугаар сарын 10-ны дотор ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна Нийслэлийн хэмжээнд тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Улаанбаатарт хүн амын нягтаршил, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр гамшгийн эрсдэл нэмэгдэж байна Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын тоо 418732 хүрчээ Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 118 цэг гаргана Оюуны өмчийн газрын киоск төхөөрөмжид “Хурдан” үйлчилгээ нэвтэрлээ
Уул уурхайн яамны хуулийн хэлтсийн дарга нарын 7 хүний орлогод их хэмжээний өөрчлөлт орсон гэв


АТГ-ын Хяналт шалгалт дүн шинжилгээний  хэлтсээс нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 1221 этгээдээс мэдүүлэг авч, 821 хүнийхийг хянаж шийдвэрлэсэн байна. Цагдаагийн Ерөнхий газар,Оюуны өмчийн газар, Оюуны өмч, Улсын бүртгэлийн газраас дийлэнх нь ирсэн гэдгийг АТГ онцлов. Илт зөрчилтэй хоёр хүнийг томилох боломжгүй гэжээ. Тухайлбал, нийслэлийн Хот төлөвлөлтийн газрын архитекторын ажлын албанд томилогдохоор ирүүлсэн хүний мэдүүлэг ажлын байрны үндсэн шаардлагыг хангахгүй, мөн зураг төслийн компанийг 100 хувь эзэмшигч захирлаар бүртгэлтэй байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж хуулийн дагуу ажиллахыг Нийслэлийн хоты төлөвлөлтийн газарт албан даалгавраар мэдэгдсэн аж.

Мөн Завханы УБЕГ-т мэргэжилтнээр ажиллахаар ирүүлсэн Д-гийн материалтай танилцахад хувьд тус аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажилладаг нь хуулийн хувьд  тухайн ажлын байранд томилж болохгүй гэдгийг УБЕГ-т мэдэгджээ.
Үүнээс гадна АТГ-ын явцын шалгалтанд ХОМ-ээ зөрчилтэй мэдүүлсэн УУХҮЯ-ны хуулийн хэлтсийн дарга зэргийн 7 хүн, ОӨУБЕГ-ын Хяналт, үнэлэлт шинжилгээний хэлтсийн дотоод аудитын дарга зэрэг 5 албан тушаалтан өөрийн болон гэр бүлийн орлогод орсон их хэмжээний өөрчлөлтийг мэдүүлээгүй байсныг тогтоож хариуцлага тооцохыг холбогдох албан тушаалтанд албан даалгавараар мэдэгдсэн байна.

Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын дарга нарын хүнийг АТГ-аас шалгаж байгаа гэх мэдээллийг тодруулахад тус газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2013-2017 оны хооронд өөрсдийн компаниар дамжуулан их хэмжээний мөнгө завшсан гэж үзэж НҮГ-ын удирдлага, санхүүгийн хэлтсийнхнийг прокурорын зөвшөөрөлтэй шалгаж байгаа гэв.
Мөн Хөгжлийн банкнаас санхүүжсэн төсөл хөтөлбөрүүдтэй холбогдуулан Эрчим хүчний сайд асан Сономпилыг шалгаж байгаа аж. Одоогоор 50 гаруй төсөл хөтөлбөр дээр шалгалт хийж, 4-5 нь гэмт хэргийн шинжтэй гэж үзжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан