Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ Баянхонгор аймгийн Шаргалжуут чиглэлд хот хоорондын зорчигч тээвэр үйлчилнэ Сэлбэ гол дагуух авто замыг долоодугаар сарын 10-ны дотор ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна Нийслэлийн хэмжээнд тоглоомын талбайн орчны аюулгүй байдал, стандартын хэрэгжилтийн үзлэг, шалгалтыг тогтмол зохион байгуулж байна Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Улаанбаатарт хүн амын нягтаршил, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр гамшгийн эрсдэл нэмэгдэж байна Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын тоо 418732 хүрчээ Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо Энэ жилийн наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр 118 цэг гаргана Оюуны өмчийн газрын киоск төхөөрөмжид “Хурдан” үйлчилгээ нэвтэрлээ
Их Британийн Ерөнхий сайдаас Ардчилсан намын даргад мэндчилгээ илгээжээ

Их Британийн Засгийн газрын тэргүүн Тереза Мей Ардчилсан намын дарга С.Эрдэнэд мэндчилгээ ирүүлжээ. Хатагтай Тереза Мей Засгийн газрын тэргүүн төдийгүй эрх баригч Консерватив намын дарга юм. Өнгөрсөн есдүгээр сард Английн Манчестэр хотноо зохион байгуулагдсан Консерватив намын чуулганд Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга тэргүүтэй төлөөлөгчид оролцсон. Энэ үеэр Ардчилсан намын дарга С.Эрдэнийн мэндчилгээг хатагтай Тереза Мейд гардуулсан юм.

Тэрээр хариу мэндчилгээндээ “Монголын Ардчилсан намын дарга С.Эрдэнэ таны Английн Консерватив Намын Чуулганыг тохиолдуулан ирүүлсэн мэндчилгээг талархан хүлээн авлаа. Манчестер хотод зохион байгуулагдсан уг чуулганд Монголын Ардчилсан намаас төлөөлөгчдөө  илгээсэнявдалд ихээхэн баяртай байна. Их Британий Засгийн газар нь Монгол Улстай тогтоосончухал хамтын ажиллагаагаа тогтвортой хөгжүүлэхийг эрхэмлэдэг билээ. Үүний дагуу Олон улсын худалдааны сайд ноён Марк Гарниер энэ оны эхээр манай хоёр орны худалдааны сүлжээг улам бэхжүүлэхасуудлаар Монгол улсад айлчилсан явдалд миний бие сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлье. Гүнээ хүндэтгэсэн, Ерөнхийсайд бөгөөд Консерватив НамынДарга Тереза Мэй” гэжээ.
Дашрамд дурдахад, Монголын Ардчилсан нам Английн Консерватив нам олон жилийн харилцан хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн бөгөөд Крнсерватив намын чуулганд Ардчилсан нам тогтмол төлөөлөгчдөө илгээдэг юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан